Skip to main content

Paywave картаар төлбөр хийх

Tags

  • VISA payWave карт нь зайн технологи бүхий карт бөгөөд ПОС терминал дээр картыг физикал холболт үүсгэлгүйгээр зайнаас гүйлгээ хийх боломж олгодгоороо онцлогтой.

  • Visa payWave картаар АТМ дээрээс зайнаас үйлчилгээ авах боломжтой.

  • Та картаа ПОС терминалд 5 см орчим ойртуулахад гүйлгээ хийгдэнэ.

  • Терминалын тохиргоо буюу гүйлгээ хийгдэж буй улсын журам, зохицуулалтаас хамаарч өндөр дүнтэй гүйлгээг картын ПИН кодоор баталгаажуулна.

Олон улс руу зорчихын өмнө

Tags

  • Картын хүчинтэй хугацаагаа шалгаж, хугацаа дуусах гэж буй бол банкинд хандаж, шинээр захиална уу.

  • Кредит карт болон зээлийн эрхтэй карттай бол зээл төлөгдөж дуусах хугацаа, зээлийн лимитийн хугацаа болон картын дуусах хугацаагаа нягтлаарай.

  • Банкны www.tdbm.mn цахим хуудасны “Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөмж” хэсгээс картын эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдтэй сайтар танилцана уу.

ТиДиБи онлайн үйлчилгээний боломжууд

Tags

  • Банкны бүх төрлийн үйлчилгээг дэлхийн хаанаас ч хамгаалалтын өндөр түвшинд 24/7 авах боломжтой.

  • Дансаа удирдах /үлдэгдэл шалгах, хуулга авах, тодорхойлолт авах, битүүмж тавих, цуцлах, хадгаламжийн хугацаа сунгах/

  • Бүх төрлийн гүйлгээ /банк доторх гүйлгээ, банк хоорондын гүйлгээ, олон улсын гүйлгээ, гааль татварын гүйлгээ/

  • Хэрэглээний төлбөрүүд төлөх /билл төлбөр/

Пин код

Tags

  • ПИН кодоо өөрчлөх бол ТиДиБи Онлайн үйлчилгээ, АТМ, банкны лавлах 1800-1977 төвд болон банкны салбарт хандан солих боломжтой.

  • Интернэт ПИН код нь интернэтээр худалдан авалт хийхэд зориулагдсан бөгөөд ТиДиБи Онлайн үйлчилгээ, АТМ, 1900-1977, [email protected] болон банкны салбарт хандан авах боломжтой.

Интернет худалдан авалт хийх

Tags

  • Худалдан авалт хийхдээ тухайн сайтын төлбөрийн нөхцөл болон найдвартай байдлыг нь сайтар судалсны үндсэн дээр картын мэдээллээ оруулж хэвшээрэй.

  • Та https:// хамгаалалттай болон Verified by visa, Master card secure code технологийг нэвтрүүлсэн сайтаар үйлчлүүлэхийг эрмэлзэж байгаарай.

  • Олон улсын картаараа АНУ-ын үйлчилгээний байгууллагаас худалдан авалт хийж буй тохиолдолд дансны үлдэгдэл хүрэлцээгүй бол 1 ам.доллар суутгагддаг болохыг анхаарна уу.

АТМ ашиглан авч болох үйлчилгээ

Tags

  • Картын дансанд орлого, зарлага хийх;

  • Дансны үлдэгдэл шалгах;

  • Сүүлийн 10 гүйлгээний мэдээлэл авах;

  • ПИН код өөрчлөх (шимтгэлгүй);

  • Интернэт ПИН код авах;

  • Картаа ашиглан ХХБанк дотроо картын болон дансны дугаараар шилжүүлэг хийх;

  • Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг ашиглан мөнгө илгээх болон хүлээн авах.

Гадаадад төлбөр тооцоо хийх

Tags

  • Гадаадад үйлчлүүлсэн гүйлгээний баримт, тооцооны хуудсуудаа хадгалж дансны хуулгатайгаа тулгаж хэвшээрэй.

  • Зарим гадаадын банкны АТМ-аас бэлэн мөнгө авахад 6 оронтой код шаарддаг ба Таны карт 4 оронтой пин кодтой тохиолдолд 4 оронтой кодоо оруулаад ‘Enter’ товчыг дарж гүйлгээ хийх боломжтой.

Гэмтэлтэй гадаад валют дансанд тушаах, солиулах, шилжүүлэг хийхэд нэмэлт шимтгэлтэй юу?

Tags

Хуучирч элэгдсэн, урагдсан, эвлүүлж наасан, элдэв толбо, будагтай, урагдалт, цооролт үүссэн дэвсгэртийг дансанд тушаах буюу солих, бүх төрлийн шилжүүлэг хийхэд 10%-ийн шимтгэлтэй байдаг. Уг шимтгэл нь тухайн гадаад валютыг тухай улс руу нь илгээж, шинэ дэвсгэртээр солиулах зардалд зарцуулагддаг.

Гадаад гуйвуулга хийхэд юуг анхаарах вэ?

Tags

Та гадаад гуйвуулга хийх бол хүлээн авагчийн нэр, дансны дугаар, хүлээн авагчийн банкны SWIFT код, банкны хаяг, төлбөрийн зориулалтын мэдээллийг дэлгэрэнгүй, үнэн зөв мэдэж байх шаардлагатай.