Skip to main content

Гадаад гуйвуулга хийхэд юуг анхаарах вэ?

Tags

Та гадаад гуйвуулга хийх бол хүлээн авагчийн нэр, дансны дугаар, хүлээн авагчийн банкны SWIFT код, банкны хаяг, төлбөрийн зориулалтын мэдээллийг дэлгэрэнгүй, үнэн зөв мэдэж байх шаардлагатай.

Танай банкинд IBAN код гэж байдаг уу?

Tags

IBAN код гэдэг нь Европын орнуудын банкуудад байдаг код бөгөөд та ХХБ-ны SWIFT код ашиглан гадаад гуйвуулга шилжүүлэх хийх, хүлээн авах боломжтой. Хэрэв IBAN number гэж байгаа бол та өөрийн ТиДиБи онлайн үйлчилгээ руу нэвтэрч орсны дараа авах боломжтой. Мөн манай лавлах утасны дугаар 1800-1977 руу холбогдон авах боломжтой.

Цахим үнэмлэхний лавлагаа болон жолооны үнэмлэхээр данснаас бэлэн зарлага хийх боломжтой юу?

Tags

Хүчин төгөлдөр иргэний үнэмлэх болон хүчинтэй гадаад паспортоор зарлагын гүйлгээ хийнэ. Цахим үнэмлэхний лавлагаа болон жолооны үнэмлэхээр зарлагын гүйлгээ хийх боломжгүй байдаг.

Банк хоорондын валютын хөрвүүлэгтэй гүйлгээ хйисэн даруйд шууд орох уу?

Tags

Банк хоорондын валютын хөрвүүлэгтэй гүйлгээ ажлын өдрүүдэд 15:30 цагаас өмнө хийгдсэн бол 2-3 цагийн дараа ордог. Харин ажлын өдрүүдэд 15:30 минутаас хойш болон амралтын өдөр хийгдсэн гүйлгээ нь дараагийн ажлын өдөр дунджаар 10:00-12:30-н хооронд орно.

Банк хооронд шилжүүлэг хийхэд шууд орох боломжтой юу?

Tags

Банк хоорондын 3 сая төгрөгөөс доош дүнтэй, төгрөгөөс төгрөгийн дансанд шилжүүлсэн гүйлгээ шууд орно. Харин 3 сая төгрөгөөс дээш дүнтэй болон валютын хөрвүүлэгтэй бүх гүйлгээ ажлын өдөр 16:00 цагаас өмнө хийгдсэн бол 2-3 цагийн дараа, 16:00 цагаас хойш хийгдсэн бол дараагийн ажлын өдөр хүлээн авагчийн дансанд орно.

Картаа хэрхэн сунгах, дахин хэвлүүлэх вэ?

Tags

Таны картын хүчинтэй хугацаа дууссан, эсвэл картаа алдаж гээсэн бол бичиг баримттайгаа дурын салбарт хандан карт дахин захиалах боломжтой. Хэрэв гадаадад байдаг бол банкинд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа [email protected]  цахим хаягт карт дахин захиалах хүсэлтээ илгээх боломжтой.

Картаараа гүйлгээ хийх гэсэн болохгүй байна яах вэ?

Tags

Хэрвээ та Монголд байгаа бол манай лавлах утас 18001977 дугаараар харин гадаадад байгаа бол 70161988 дугаараар болон [email protected] цахим хаягаар хандан картын мэдээллээ шалгуулна уу.

Дотоодын картын дансандаа гадаадаас мөнгө хүлээн авах боломжтой юу?

Tags

Дотоодын картын дансандаа гадаадаас мөнгө хүлээн авах боломжтой бөгөөд тухайн өдрийн валютын ханшаар хөрвөөд орох болно.