Skip to main content

OTP гэж юу вэ? Яаж ашиглах уу?

Tags

ОТР аппликейшн нь нэг удаагийн нууц үг үүсгэгч аппликейшн бөгөөд TDB Online плас үйлчилгээгээр 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ хийх үед ашиглагддаг. Гүйлгээ хийх үед ОТР Мобайл гэж гарч ирсэн талбар дээр гар утсан дээр суулгасан ОТР аппликейшнаасаа гүйлгээ хийх нууц үг үүсгэж авна. ОТР-д нэг удаа үүсгэгдэж буй нууц үг нь 36 секундийн хугацаатай.

TDB Online үйлчилгээгээр хэрхэн нэгж худалдан авах вэ?

Tags

Та ТиДиБи Онлайн үйлчилгээний “Нүүр – Төлбөр - Нэгж цэнэглэх” цэсэд нэвтэрч Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл операторуудын аль нэгийг сонгоно. Нэгжийн төрөл, утасны дугаар, төлбөр төлөх данс, гүйлгээний утгыг оруулж мэдээллүүдийг шалган төлбөр хийгдэнэ.

TDB Online үйлчилгээгээр хэрхэн билл төлөх вэ?

Tags

Шинээр билл төлбөр бүртгэхдээ  “Нүүр – Төлбөр” цэсэд хандан “Билл бүртгэх” товчийг дарснаар билл төлбөрүүдээс сонгон харгалзах мэдээллийг оруулна. Ингэснээр Таны билл төлбөр бүртгэгдэж  “Бүртгэсэн билл төлбөр”-ийн жагсаалтад нэмэгдэнэ. “Бүртгэсэн билл төлбөр” цэсээс өөрийн төлөх билл төлбөрийг сонгон гүйлгээний дүн, шилжүүлэх дансыг сонгож “Үргэлжлүүлэх” товчийг дарснаар таны билл төлбөр төлөгдөж и-баримт нь таны бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээгдэнэ.

Картгүйгээр хэрхэн бэлэн мөнгө авах вэ?

Tags

Та ТиДиБи Онлайн үйлчилгээний “Бэлэн мөнгө авах ” цэсээр нэвтэрч гүйлгээний дүн оруулан гарсан QR кодоо АТМ дээрх бэлэн мөнгө хүлээн авах хэсгийн дээд талд байршуулснаар хүлээн авах боломжтой байна.

Нэвтрэх нэр болон бүртгэлтэй и-мэйл хаягаа мартсан тул яаж мэдэх вэ?

Tags

  • Хэрэв та TDB Online үйлчилгээний нэвтрэх нэрээ мартсан бол өөрт ойр аль ч салбарт бичиг баримтаа үзүүлэн авах эсвэл банканд бүртгэлтэй гар утасны дугаараасаа манай банкны 1800-1977 лавлах төвтэй холбогдож авах боломжтой.

  • Хэрэв таны бүртгэлтэй и-мэйл хаяг өөрчлөгдсөн бол өөрт ойр байрлах салбар болон [email protected] хаягт өөрийн и-мэйл хаягнаас и-мэйл хаяг өөрчлөх хүсэлт илгээх шаардлагатай.

TDB Online үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол хэрхэн шинээр авах вэ?

Tags

Та TDB Online үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол "нууц үг шинээр үүсгэх" хэсэгт хандан сэргээн авах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад, үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад "үргэлжлүүлэх" товчийг дарна уу.

Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр и-мэйл хаягаар ирсэн идэвхжүүлэх код 6 оронтой тоог оруулан "Сэргээх" товчийг дарснаар таны бүртгэлтэй гар утсанд шинэ нууц үг илгээгдэх болно. Мөн өөрт ойр байрлах салбарт хүчинтэй бичиг баримттай очин сэргээн авах боломжтой.

TDB Online үйлчилгээний нэвтрэх нууц үг блоклогдсон бол хэрхэн блокоо гаргах вэ?

Tags

Та банканд бүртгэлтэй утас болон и-мэйл хаягаар 1800-1977 болон /70161988 гадаадаас/ [email protected] хаягаар холбогдон нууц үгний блокоо гаргуулах боломжтой.

Мөн өөрийн бичиг баримттайгаа манай банкны дурын салбарт хандаж болно. Мөн харилцагч та "Нууц үгийн блок гаргах" гэсэн товч дээр дарж хувийн мэдээллээ оруулан бүртгэлтэй и-мэйлд тань идэвхжүүлэх код илгээгдэнэ. Уг кодыг идэвхжүүлэх код хэсэгт оруулж блокоо гаргах боломжтой.

Үйлчилгээний байгууллагад картаар төлбөр хийх

Tags

  • Гүйлгээний баримт дээрх картын дугаар, мөнгөн дүн, валютын мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгаж хэвшээрэй.

  • Гүйлгээ хийх явцад картаа харах орчноосоо салгахгүй байж, пин кодоо өөрөө хийх нь таныг аливаа эрсдэлээс сэргийлнэ.

  • Дансны хуулгаа тогтмол шалгаж эргэлзээтэй гүйлгээ байвал банканд хандаж тодруулаарай.

  • Үйлчилгээ авч буй газар сэжиг бүхий санагдвал үйлчлүүлэхээс татгалзаарай.