Skip to main content
PL

Платинум багц

Виза платинум карт сервис :

Хэрвээ та виза Платинум карт эзэмшигч бол картаа хулгайд алдсан, гээсэн тохиолдолд ХХБ-тай холбогдох эсвэл Visa Platinum Card Service (VPCC) –д 24 цагийн турш нээлттэй байх, яаралтай үйлчилгээг хүргэдэг Toll free буюу үнэгүй олон улсын утасны сүлжээнд холбогдоно уу. Та дараах тохиолдлуудад Toll free утсанд хандах шаардлагатай юм. Үүнд:

  • Картаа хулгайд алдсан, гээсэн үед картаа хаалгах
  • Картаа яаралтай нөхөн авах шаардлагатай бол хамгийн ойр байгаа карт гаргах эрх бүхий банкаар дамжуулан нөхөн авах
  • Бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан үед дэлхий даяарх бэлэн мөнгө олгодог сүлжээгээр хэрэгцээтэй мөнгийг хүлээн авах

Виза картын төлбөргүй утасны жагсаалтыг энд  дарж татаж авна уу.

Toll free дугаарыг хэрхэн ашиглах талаарх зөвлөмж :

Жишээ нь: Та ХБНГУ-д аялж байхдаа англиар ярих сүлжээнд холбогдох бол 08001822809 руу залгана.
Картаа алдсан мэдээллээ Visa Platinum Card Service (VPCC) –д мэдэгдмэгц таны карт Visa сүлжээнд хаагдах ба энэ тухай 30 минутын дотор ХХБ-нд дамжуулдаг бөгөөд та өөрийн банкандаа дэлхийн аль ч орноос мэдээлэл дамжуулах боломжтой юм.

Олон улсын 550 гаруй үнэ төлбөргүй утасны дугаараар та дадлага туршлагатай мэргэжилтнүүдтэй дэлхийн 9 хэлээр ярих боломжтой ба хэрэв тухайн хэлээр ярьдаггүй бол орчуулагчтай холбогдож шаардлагатай мэдээллээ аваарай.

Мөн үүнээс гадна бусад үйлчилгээний талаарх нэмэлт мэдээллийг авах боломжтой.

Та Консиерж үйлчилгээний утсаар VPCC-тай холбогдож болно. Платинум картын үйлчилгээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.visaplatinum.com авна уу.