Та Платинум багцыг эзэмшсэнээр дэлхий даяарх дээд зэрэглэлийн төрөл бүрийн үйлчилгээний талаар мэдээлэл авах, зуучлах, захиалга авах Консиерж үйлчилгээг дэлхийн хаанаас ч, хэдийд ч, хүссэн үедээ авах боломжтой.
Платинум багц эзэмшигчдэд зориулсан 500 гаруй үйлчилгээ байдаг бөгөөд үүнд:
Аяллын үйлчилгээ:
Платинум карт эзэмшигч Та гадаадад аяллаар явахаар шийдсэн бол, эсвэл яг одоо аялж байгаа бол танд шаардлагатай байгаа дараах үйлчилгээнүүдээс захиалга өгөх, дэлгэрэнгүй мэдээлэл авах, зуучлуулах бүрэн боломжтой юм. Үүнд:
- Нислэгийн захиалга өгөх
- Аяллын төлөвлөгөө, зөвлөгөө авах
- Аяллын өмнөх мэдээлэл авах
- Зочид буудлын захиалга
- Автомашины түрээс, лимузины үйлчилгээ
- Албан уулзалт зохион байгуулах үйлчилгээ
- Бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн бол тусламж авах
- Санхүүгийн үйлчилгээ авахад туслах
- Түрээсийн болон тусгай аялалтай холбоотой мэдээллээр хангах
Үзвэр үйлчилгээ, амралтын үйлчилгээ:
- Зоогийн газрын мэдээлэл авах болон захиалах
- Эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл авах, зуучлах
- Төрөл бүрийн аяллын мэдээлэл
- Театр, музей бусад үзвэр үйлчилгээ
- Бэлэг дурсгал, цэцгийн үйлчилгээ
- Гольф болон төрөл бүрийн спортын сургалт, хичээллэх орчны талаар мэдээлэл
Эрүүл мэндийн үйлчилгээ:
- Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл
- Шаардлагатай эмнэлэг, эмчийн талаар мэдээлэл
- Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх газарт хүргүүлэх
- Өвчтөн болон нас барагсдыг эх оронд нь хүргэх
Бусад үйлчилгээ:
- Бизнес уулзалт зохион байгуулахад шаардлагатай байр болон бусад хэрэгсэл (компьютер, модем, утас, туслах ажилтан ) –ийг түрээслэх
- Орчуулагч, тайлбарлагчийн үйлчилгээ
- Бэлэг дурсгалын үйлчилгээ
- Ховор, олдоц муутай эд зүйлсийн мэдээлэл
- Тусгай судалгааны талаар болон мэргэшсэн судлаачидтай холбож өгөх
- Худалдан авалтанд туслах үйлчилгээ гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ багтдаг.
Консиерж үйлчилгээг авах аргууд:
- http://www.mycardbenefitsap.visa.com вэбсайтаар орж бүртгүүлэх
- Төлбөргүй утасны дугаараар холбогдох (жагсаалтыг ЭНД дарж харна уу)