Skip to main content
4

Харилцагчид хүргэх мэдээлэл, зөвлөмж

САНХҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

Санхүүгийн гэмт хэрэг гэдэг нь өмчийн эсрэг тусгайлан үйлдсэн гэмт хэргийг хэлнэ. Энэ төрлийн гэмт хэргүүд үргэлж гэмт хэрэгтний хувийн ашиг сонирхлын үүднээс үйлдэгддэг бөгөөд үүнд холбогдсон эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар хөрвүүлэх явдал юм. Санхүүгийн гэмт хэрэг нь олон хэлбэрээр үйлдэгдэж болдог. Санхүүгийн салбарт тулгардаг хамгийн нийтлэг гэмт хэргүүдийн зарим нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, олон улсын хориг арга хэмжээг зөрчих, авлига, хээл хахууль, залилан мэхлэх, татвараас зайлсхийх, бусдын эд хөрөнгийг завших, хуурамчаар үйлдэх, хулгайлах гэх мэт гэмт хэргүүд юм.

МӨНГӨ УГААХ ГЭЖ ЮУ ВЭ?

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, эсхүл бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно.

ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭЖ ЮУ ВЭ?

Террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахад шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн, шилжүүлсэн, зарцуулсныг ойлгоно.

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх гэж юу вэ?
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх үйл ажиллагаа нэмэгдэж орж ирсэн бөгөөд эдгээр гэмт хэргүүдтэй тэмцэх нь мэдээлэх үүрэгтэй этгээдийн чухал үүргүүдийн нэг болоод байна.

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх  гэдэг нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээгээр хориглосон цөмийн, химийн, биологийн эсвэл үйл олноор хөнөөх бүх төрлийн зэвсгийг үйлдвэрлэх, ашиглах, худалдах, худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хэлнэ. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, хүний амь нас, амьдрах орчинд асар их хохирол учруулдаг учраас энэ төрлийн гэмт хэргийг санхүүжүүлж болзошгүй мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг илрүүлж, таслан зогсоох нь банкны хувьд маш чухал юм.

ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХООС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖҮҮД:

  • Дансаа тогтмол шалгаж, сэжигтэй зүйл илэрсэн тохиолдолд шууд банкандаа хандах
  • Банк хэзээ ч таны хувийн мэдээллийг утсаар, и-мэйлээр асуухгүй гэдгийг санаарай
  • Хэрэв танд тавьж буй санал нь амьдралд тохиолдох магадлал бага, хэт өндөр (хэвийн үйл ажиллагаагаар, тухайн цаг хугацаанд олох боломжгүй) ашиг амлаж байвал нь энэ нь луйвар байх өндөр магадлалтай
  • Зөвхөн баталгаатай вэбсайтаас худалдан авалт хийх
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХЭРХЭН ХАНГАХ ТАЛААР ЗӨВЛӨМЖҮҮД:

  • Хэнтэй холбогдож буйгаа сайн таньж мэдэж байх, утсаар баталгаажуулах
  • Өөрийн дата мэдээллийг нууцлах/масклах (encrypt)
  • Нууц үгээ өөрт хадгалах
  • Нийгмийн сүлжээнд хэт их мэдээлэл оруулахгүй байх
  • Хамгаалалтын программ ашиглах
  • Фишинг и-мэйлээс татгалзах
  • Олон нийтийн интернэт сүлжээ ашиглах үедээ өөрийгөө хамгаалагдсан эсэхээ нягталж үзэх
  • Вэбсайтын нууцлалын бодлогыг унших

ГАДААД ШИЛЖҮҮЛЭГ ХИЙХ ТАЛААР ЗӨВЛӨМЖ:

Харилцагч та гүйлгээг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарснаар гүйлгээ саатах, зогсоогдох, буцаагдах зэрэг эрсдэлийг бууруулах боломжтой. Үүнд:

  • Банканд данс нээлгэх, үйлчилгээ авахдаа өөрийн нэр, оршин суугаа хаяг, холбоо барих суваг, эрхэлдэг бизнес үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээллийг бүрэн бөгөөд үнэн зөвөөр мэдээлэх.
  • Төлбөр шилжүүлэх, гүйлгээ хийхдээ тухайн төлбөрийн зориулалт, утгыг дэлгэрэнгүй, тодорхой бичих. Тээвэрлэлтийн төлбөр бол дотор нь тээвэрлэгдэх бүтээгдэхүүний талаар гүйлгээний утга хэсэгт оруулах, барааны төлбөр бол ямар бараа болохыг оруулах бөгөөд аль болов товчилсон үгсийг ашиглахгүй байх. Гадаад шилжүүлгийн гүйлгээ хийх зөвлөмж
  • Төлбөр хүлээн авагч, хамтрагч түншийнхээ талаар тодорхой мэдээлэлтэй байж, төлбөрийн зориулалтыг бизнес, үйл ажиллагааныхаа чиглэлтэй уялдуулж бичих. • Гуравдагч этгээдийн өмнөөс төлбөр шилжүүлэхгүй байх.
  • Интернэт болон цахим банкны үйлчилгээ ашиглаж шилжүүлж байгаа төлбөрийн мэдээлэл, гүйлгээний утгыг дэлгэрэнгүй зөв бичих.
  • Дамжуулагч банкууд асуулга ирүүлэхдээ хариуг авах тодорхой хугацааг заасан байдаг бөгөөд тус хугацаанд хариуг хүргүүлээгүй тохиолдолд гүйлгээг буцаах нь тус банкуудын эрх байдаг тул төлбөр, шилжүүлэгтэй холбоотой банкнаас нэмэлт мэдээлэл, тодруулга шаардсан тохиолдолд мэдээллийг тухай бүрд нь бүрэн зөв, шуурхай гаргаж ирүүлэх.

ХАРИЛЦАГЧ МЭДЭЭЛЛЭЭ ШИНЭЧЛЭЭГҮЙГЭЭС ҮҮСЭХ ЭРСДЭЛИЙН ЗӨВЛӨМЖ:

Эрхэм харилцагч таньд тохирсон банкны үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай хүргэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамгаалахад мэдээлэл шинэчлэлийн гол зорилго оршдог билээ. Харилцагч та мэдээллээ шинэчлээгүй, мэдээлэл хуучирсны улмаас дараах эрсдэл, асуудлууд үүсдэг. Үүнд:

  • Банк хуулиар хүлээсэн үүргийн дагуу харилцагчийг таньж мэдэх ажиллагаа хийхэд хүндрэл учрах, таниас байн байн мэдээлэл шинэчлэхийг шаардах
  • Харилцагчийн дотоодын болон гадаад гүйлгээ саатах, цуцлагдах
  • Харилцагч гуравдагч этгээдийн халдлага болон залилан, луйврын гэмт хэрэгт өртөх
  • Харилцагч өөрт тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ авч чадахгүй байх эрсдэлийг хүлээх
  • Харилцагч цаг тухай бүрд нь банкнаас мэдээлэл авч чадахгүй байх

Энд дарна уу

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ:

Дэлхий дахинд шинэ технологи үсрэнгүй хөгжиж, түүний хэрэглээний цар хүрээ нэмэгдэхийн хэрээр цахим орчинд хийгдэх залилан, хууль бус үйл ажиллагаа, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл их гарах болсон.

  • Бусдын ятгалгаар гуравдагч этгээдэд нууц мэдээллээ дамжуулах, ашиглуулахгүй байх;
  • Гуравдагч этгээд таны дансыг захиран зарцуулсан тохиолдолд та эцсийн хариуцлагыг хүлээж, аливаа гүйлгээний харьцсан дансны мэдээлэлд таны мэдээлэл гарч ирэхийг санан, ийм төрлийн хүсэлтийг хүлээж авахгүй байх.
  • Банкин дах хувийн мэдээллээ бусдад алдахаас сэргийлж, тодорхой хугацааны давтамжтайгаар шинэчлэн, аюулгүй байдлыг хангах;
  • Цахим банкны нэвтрэх нэр, нууц үг болон нэг удаагийн нууц үгийг ямар ч тохиолдолд бусдад дамжуулахгүй байх, сэжигтэй санагдсан тохиолдолд бүрд сольж хэвших;
  • Хэрэв таны дансаар сэжигтэй гүйлгээ дамжих эсвэл тийм оролдлого ажиглагдвал салбар нэгжид яаралтай хандаж, энэ талаар мэдэгдэх.
  • Хөрөнгө оруулалт, крипто арилжаа хийх тохиолдолд хөрөнгө оруулалт хийх төсөл койны талаар баталгаат эх сурвалжаас судлах;
  • Бусдын ятгалаг, сүрдүүлгэн дор болон санхүүгийн тооцоогүйгээр зээл авч, хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийх.
  • Онлайнаар танилцсан, бодитоор уулзаж байгаагүй гаднын улс, орны иргэнд мөнгө шилжүүлэхгүй байхад онцгой анхаарах;
  • Аливаа мөнгөн хөрөнгө шилжүүлэхдээ байр орон сууц, машины худалдах, барьцаанд тавин найз нөхөд, ах дүүс гэр бүлийн хүмүүсээс мөнгө зээлэн шилжүүлэг хийхээс сэргийлэх;
  • Romance scam (Романс залилан) буюу хайр дурлалын аргаар залилах гэмт хэргийн хэв шинжийн талаар мэдээлэлтэй байж, энэ төрлийн эрсдэлд өртөхөөс сэргийлэх.
  • Хүлээн авагчийн талаар албан ёсны эх сурвалжаас судлан бодитоор үйл ажиллагаа явуулдаг талаар баталгаажуулах;
  • Мөнгөн хөрөнгө шилжүүлэхдээ зөвхөн баталгаажуулсан хүлээн авагчийн данс руу шилжүүлэх;
  • Төлбөр хүлээн авагчаас гүйлгээнд оролцогч болон гүйлгээний мэдээллүүд тусгасан тамга тэмдгээр баталгаажсан нэхэмжлэх шаардан авах;
  • Дансны мэдээлэл нь өөрчлөгдсөн талаар мэдээллийг и-мэйлээр хүлээн авбал заавал утсаар холбогдож баталгаажуулж байх.

Энд дарна уу