Skip to main content
3

Гүйлгээнд хяналт тавих, мэдээллийг шалгах шаардлага

Гүйлгээнд хяналт тавих, мэдээллийг шалгах шаардлага

Банк нэг талаас харилцагчийнхаа гадаад гүйлгээг түргэн шуурхай дамжуулах, үйлчилгээгээ олон улсын жишигт нийцүүлэн харилцагчид хүргэх, нөгөө талд гадаадын банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллах, гадаад банкны оршин буй улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, банкуудын дотоодын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) болон Харилцагч таньж мэдэх ажиллагааны бодлогыг дагаж мөрдөх үүргийг хүлээсэн байдаг билээ.


Олон улсын банкууд, тэдгээрийн зохицуулагч байгууллагуудын хяналт чанга, тавьж буй шаардлага өндөр байдаг. Банкны үйл ажиллагаа нь банк, харилцагчаас цаашлаад улс орны гадаад харилцаа, эдийн засаг, олон улсын худалдаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад ихээр нөлөөлж байдаг юм. Иймд банк нь харилцагч болон хамтын ажиллагаат банкуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд харилцагчид болон харилцагчийн гүйлгээнд тодорхой шаардлагуудыг тавьж ажиллаж байгааг харилцагч та ойлгон хүлээн авч, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.


Банк яагаад харилцагчийн гүйлгээнд хяналт тавьж, гүйлгээтэй холбоотой мэдээллийг шаарддаг вэ?


Манай банкны болон хүлээн авагч банкны харилцагчийн гүйлгээг дамжуулж өгч буй банканд хоёр талын харилцагчийн алиных нь ч талаар мэдээлэл байхгүй тул дамжуулагч банкуудийн зүгээс төлбөрийн зориулалтыг тодорхой бичих, төлбөр шилжүүлэгч, хүлээн авагчийн мэдээллийг бүрэн дэлгэрэнгүй байхыг шаарддаг бөгөөд мэдээллүүд буруу, дутуу, ойлгомжгүй байх тохиолдолд төлбөрийн утга зориулалтыг тодруулах, шилжүүлэгч болон хүлээн авагчийн талаар мэдээлэл авах зорилгоор гүйлгээг саатуулах, буцаах цаашлаад тусгаарлах, хураах хүртэл арга хэмжээг авч ажилладаг.


Гадаад гүйлгээнд тавих хяналт:

Харилцагч таны шилжүүлж буй гадаад гүйлгээ нь олон “Дамжуулагч банк”-ны хяналтын дор олон улсын төлбөр тооцооны системээр дамжин хийгддэг. Дамжуулж буй банк бүр өөрийн МУТС-тэй тэмцэх хөтөлбөртэй ба тус хөтөлбөрийнхөө дагуу хяналтыг хэрэгжүүлж ажилладаг. Мөн тухайн гүйлгээг дамжуулж буй банк нь FAFT-ийн 15-р зөвлөмжийн дагуу манай банкийг илгээж буй гүйлгээндээ шилжүүлэгч, хүлээн авагчийн мэдээлэл болон бусад шаардлагатай мэдээллийг агуулсан байхыг шаарддаг билээ. Энэхүү шаардлагыг хангаагүй тохиолдолд “Дамжуулагч банк”-ны зүгээс гүйлгээг дамжуулахаас татгалзах бүрэн эрхтэй байдаг. Иймд, корреспондент банктай байгуулсан гэрээний нөхцөлийг биелүүлэх, цаашид харилцагчийнхаа төлбөр тооцоог саадгүй дамжуулах нөхцөлийг дэмжих хүрээнд банк нь гарч буй гадаад гүйлгээнд тодорхой хяналтуудыг тавьж ажилладаг.