Хувьцаа эзэмшигчид

Худалдаа, хөгжлийн банкны Санхүүгийн удирдлага, хяналтын газар нь тус банкнаас баримтлах нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулж, түүний хэрэгжилтэд хяналт тавих, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, орлого, зардлын төсвийг боловсруулж, гүйцэтгэлд нь хяналт тавих, бизнесийн нэгжүүдэд зардлын хуваарилалт хийх, санхүүгийн тайлан бэлтгэж, удирдлагыг мэдээллээр хангах, хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүүгийн тайлангаа баталгаажуулж, олон нийтэд мэдээлэх, хэрэглэгчдэд үнэн зөв санхүүгийн мэдээлэл өгөх чиг үүрэгтэйгээр ажилладаг.