Улс тунхагласны 87 жилийн ойг угтан "The Mongolian Mining Journal" сэтгүүлийн газраас Уул уурхайн салбарын оны шилдэг үйл ажиллагааг олон нийтэд зарлан таниулах зорилготой "Mining Journal Awards 2011" ёслолыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээгээр нийт 5 номинациар шилдгийн шилдэг байгууллагуудыг тодруулснаас “Уул уурхайг дэмжигч байгууллага” шагналыг Худалдаа хөгжлийн банк хүртлээ.
Ташрамд дурьдахад Шилдэг уурхайгаар "Эрдэнэт" үйлдвэрийн Хүдрийн ил уурхай, Уул уурхайн хариуцлагатай ажиллагаагаар “Энержи Ресурсис”, Шилдэг эко уурхайгаар “Пибоди Винсвэй Ресорсис”, Шилдэг технологиор “Таван Талст”, Хайгуулын шилдэг компаниар “Хүннү Коул”, "Уул уурхайн Оны хүн” шагналыг олон нийтийн санал асуулгаар Д.Зоригт тус тус шалгарсан байна.
Энэ удаагийн "Mining Journal Awards 2011" ёслолын арга хэмжээнд Монголын уул уурхайн салбар, бизнесийн салбарын бүхий л төлөөлөгчид, Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчид, Элчин сайдууд хүрэлцэн иржээ.