Skip to main content

“Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо “ТоС Холбоо“-оос жил бүр Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хороотой хамтран тухайн онд ТоС-ийн хэрэгжилтээр манлайлсан байгууллагуудаа шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилээс эхлэн “Жендерийн Манлай Байгууллага” шагналыг шинээр олгож эхэлсэн бөгөөд анхдагч эзэн нь Худалдаа Хөгжлийн Банк байлаа. 

Худалдаа Хөгжлийн Банк  нь Жендэрийн бодлого болон Жендэрийн удирдлагын түвшний хороотой болсон анхдагч банкуудын нэг бөгөөд Жендэрийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой тэдний хэрэгжүүлсэн ажлуудаас онцолбол: 

Банкны бизнесийн газар, хэлтэс, нэгжүүдийн жендэрийн мэдрэмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын хийх ажлын төлөвлөгөөг нэгтгэн, банкны жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын хүрээнд урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан;

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр боловсруулах, нярайн чөлөөтэй эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр боловсруулсан;

Хүйсээр ангилсан харилцагчдын дата мэдээллийг гаргаж байна;

Шинээр ажилд орсон болон удирдах албан тушаалтан нарт зориулсан жендэрийн сургалтын хөтөлбөртэй болов.

Бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан тусгайлсан эх үүсвэрийг бий болгож, зөвхөн бизнесийн зээлээр хязгаарлахгүй хувиараа бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг дэмжих бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж ажилласан байна.

Түүнчлэн "Санхүүгийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг түгээн дэлгэрүүлэх, жендэрийн мэдрэмжтэй санхүүжилтийн үйл ажиллагаа явуулах тогтолцоог бэхжүүлэх" төслийн үр дүнд бий болсон зөвлөмж, аргачлал, хэрэгслийг боловсруулахад ТоС Холбооны дэргэдэх Жендэрийн дэд ажлын хэсгийг ахлан ажиллаж, эмэгтэй бизнес эрхлэгч нарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг банк хэрхэн шийдвэрлэх боломжийг тодорхойлох талаар салбараа манлайлан ажиллалаа.

2022
Reward Sustainable
Off