Худалдаа, хөгжлийн банк нь “Монгол Улс дахь бүс нутгийн ногоон хөгжлийг дэмжих Бэлэн байдлын төсөл”-ийнхөө хүрээнд өнгөрөгч 12-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо “Оролцогч талуудын хэлэлцүүлэг” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) нь 2020 оны 4 дүгээр сард Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн итгэмжлэгдсэн байгууллага болсноос хойш сангийн Удирдах зөвлөлөөр хоёр дахь бэлэн байдлын төсөл болох “Монгол Улс дахь бүс нутгийн ногоон хөгжлийг дэмжих Бэлэн байдлын төсөл”-ийг санаачлан 2023 оны 7 дугаар сард тус сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр амжилттай батлуулсан ба ХХБ нь төслийн зохицуулагч байгууллагын үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
Уг төсөл нь эдийн засаг болоод байгаль орчны онцлог бүс болох Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хүнд ээлтэй, уур амьсгалын тэсвэртэй дэд бүтэц бүхий ногоон технологи, шийдлүүдийг нэвтрүүлсэн жишиг “Ногоон хот” болгон хөгжүүлэхэд шаардлагатай дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, төр болон хувийн хэвшлийн түншлэл бүхий холимог санхүүжилтийн загварыг хөгжүүлэх зорилгоор оновчтой санхүүжилтийн схем, механизмыг тодорхойлох зорилготой юм.
Төслийн хүрээнд боловсруулсан судалгаа шинжилгээ болон үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж, оролцогч талуудад танилцуулан тэдгээрийн санал хүсэлтийг авах зорилгоор төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн экспертүүдийг оролцуулан дотоодын болон олон улcын шилдэг туршлагуудыг хуваалцахын сацуу Ханбогд сумын онцлог боломжуудыг танилцуулан ажиллаа.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА