Худалдаа, хөгжлийн банк хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар амжилттай зохион байгууллаа

Худалдаа, хөгжлийн банк ХК (TDB) энэ оны ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2025 оны 4-р сарын 25-ны өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа.
Хувьцаа эзэмшигчдийн энэ удаагийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хувьцаа эзэмшигчдэд танилцууллаа.
Үүнд :
- Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2024 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайлан;
- Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2024 оны санхүүгийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;
- Ногдол ашиг хуваарилах тухайн ТУЗ-ийн шийдвэр.
Мөн хуралд оролцсон саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчдийн санал хураалтаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж баталлаа.
- Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлав.
- Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгов.
- Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлыг батлав.
ХХБ нь хувьцаа эзэмшигчдэдээ хүртээмжтэй, цаг үеийн дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээг үзүүлэхийг зорьдог бөгөөд энэ удаагийн цахим хурал нь тус зорилгоо хэрэгжүүлж буйн нэг тод жишээ боллоо.
Цахим хурлыг ХХБ-ны албан ёсны платформоор дамжуулан шууд хүргэсэн бөгөөд оролцогчид саналаа өгч, асуулт асуух боломжийг бүрэн хангасан юм. Энэ нь банкны засаглалын ил тод байдал, хариуцлагыг улам бүр бэхжүүлж байгааг харуулж байна.
ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ХК