Skip to main content

IBAN дансны дугаараар гүйлгээ хийх тухай

17 June 2025

IBAN гэж юу вэ?

IBAN (International Bank Account Number) гэдэг нь банк хоорондын болон олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 орон бүхий ISO13616-1,2 стандартаар үүсгэсэн харилцагчийн дансны дугаар юм. 

IBAN дансны дугаар ашиглах давуу тал:

  • Дансны дугаар зөв эсэхийг хялбар шалгах боломжтой.

  • Аль банкны данс гэдгийг шууд тодорхойлох боломжтой.

  • Данс буруу шалтгаантай гүйлгээний буцаалт багасна.

Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй бүх арилжааны банкууд, төрийн болон хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагууд олон улсын жишгийн дагуу 2025.04.01-ний өдрөөс “Дансны нэгдсэн дугаарлалт”-ыг үйл ажиллагаандаа үе шаттай нэвтрүүлж, IBAN дансны дугаараар банк хоорондын гүйлгээг гүйцэтгэж эхэлсэн билээ.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд ХХБ нь 2025.06.10-ны өдрөөс эхлэн банк хоорондын гүйлгээг зөвхөн IBAN дансны дугаараар, харин банк доторх гүйлгээг хуучин дансны дугаар болон IBAN дансны дугаарын аль алинаар хийх боломжтой боллоо.

Иймд харилцагч та бүхэн зохицуулагч байгууллагаас тавьж буй шаардлагын дагуу банк хоорондын болон банк доторх бүхий л төрлийн гүйлгээ хийхдээ зөвхөн IBAN дансны дугаар ашиглахыг зөвлөж байна.

Харилцагч та ХХБ болон бусад арилжааны банкууд дахь IBAN дансны дугаараа дараах сувгуудаар лавлах боломжтой. Үүнд: 

  1. ТиДиБи Онлайн интернэт банк: “Нүүр хуудас” болон “Данс” цэс хэсгээс ХХБ-н дахь өөрийн IBAN дансны дугаарыг лавлах боломжтой.

  1. ТиДиБи Онлайн интернэт банк: Нэвтрэх хэсгийн “Тооцоолуур” болон “Гүйлгээ” цэсэд байрлах “IBAN лавлагаа” цэсээс ХХБ-н дахь болон бусад арилжааны банкууд дахь IBAN дансны дугаарыг лавлах боломжтой.

  1. Банкны вэбсайт: https://www.tdbm.mn/mn/iban-lavlagaa линкээр хандан ХХБ-н дахь болон бусад арилжааны банкууд дахь IBAN дансны дугаарыг лавлах боломжтой. 

Орлох дугаар гэж юу вэ?

Та өөрийн утасны дугаар, и-мэйл хаяг гэх мэт дахин давтагдашгүй мэдээллээсээ сонгон IBAN дансны дугаараа орлуулан “ДНС-Дансны нэгдсэн сан”-д бүртгүүлж банк хооронд хялбараар гүйлгээ илгээх, хүлээн авах боломжтой. 

Харилцагч та дараах алхмуудын дагуу өөрийн ХХБ-н дахь IBAN дансны Орлох дугаарыг бүртгүүлнэ үү. 

Харилцагч та ХХБ-нд бүртгүүлсэн Орлох дугаараа дараах байдлаар лавлана уу.

  1. “ТиДиБи онлайн” интернэт банк (апп хувилбар): Нүүр хуудас болон ДАНС цэс хэсгээс ДАНС сонгож, ДАНСНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ хэсгийн мэдээлэлд ОРЛОХ ДУГААР харагдана.

  2. “ТиДиБи онлайн” интернэт банк (вэб хувилбар): ДАНС цэс хэсгээс ДАНСНЫ НЭГДСЭН САН хэсэгт нэвтэрч, Орлох дугаарын данс/бүртгэл харагдана.

Хөгжил дэвшилд хамтдаа – Худалдаа хөгжлийн банк