Таны асуултын хариултууд
Картаа хаяж гээсэн тохиолдолд яах ёстой вэ?
Та картаа алдсан даруйдаа 24 цагийн лавлах утас 18001977 дугаарт холбогдон картаа хаалгана уу.
Картын пин кодоо мартсан бол яаж мэдэх боломжтой вэ?
Банкинд бүртгэлтэй и-мэйл хаягаасаа [email protected] хаягаар мэйл илгээн гараар маягт бөглөж шинээр пин код авах боломжтой.
Гадаадын АТМ-д картаа хураалгасан тохиолдолд яах вэ?
Юуны өмнө [email protected] цахим шуудангийн хаягаар мэдэгдэж картаа түр хугацаагаар хаалгуулах хэрэгтэй.
Картаараа интернэт худалдаа хийхэд юуг анхаарах вэ?
Та тухайн бараа үйлчилгээ худалдан авч байгаа веб сайтынхаа үйлчлэх хүрээ болон найдвартай байдлыг сайтар шалгах хэрэгтэй.