
Хүүнээс хүү боддог Нийлмэл хүүт хадгаламж
Таны хуримтлалд сар бүр хүүгээс хүү бодож олгодог, хугацаатай хадгаламжийн үйлчилгээг сонгоорой.
Төгрөгийн нийлмэл хүүтэй хадгаламж
Хугацаа | Үйлчилгээ авах суваг | 12 сар | 24 сар | |
---|---|---|---|---|
Сарын хүү | Онлайн банкаар | 1.04% | 1.08% | |
Салбарт | 1.03% | 1.07% | ||
Жилийн хүү | Нэрлэсэн | Онлайн банкаар | 12.50% | 12.90% |
Салбарт | 12.40% | 12.80% | ||
Бодит* | 13.13% | 13.62% |
* Бодит хүү гэдэг нь хүүнээс хүү тооцсоноор таны хадгаламж 1 жилийн дараа бодитоор хэдэн хувь өсөхийг харуулна
Шимтгэл: | ||
---|---|---|
Данс нээх: | Бэлэн бус орлого: | Бэлэн орлого: |
Хадгаламжийн дэвтэр: | Доод үлдэгдэл: | Данс хаах: |
Хялбар хуримтлал үйлчилгээнд бүртгүүлсэн тохиолдолд дансны доод үлдэгдэл байршуулахгүй байж болно
Монгол улсын иргэн:
- Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт
Гадаадын иргэн:
- Гадаад паспорт (Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр Монгол улсад оршин суух үнэмлэх)
Та өөрт ойр байрлах Худалдаа хөгжлийн банкны дурын салбар, тооцооны төвд болон ТиДиБи Онлайн интернэт банкны аппликэйшнийг ашиглан хадгаламжийн дансаа нээлгэх боломжтой.
Харилцагч та www.cardcentre.mn вебийн “Харилцагчаар бүртгүүлэх” цэсээр хандан шинээр ТиДиБи Онлайн үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой. Үүний дараа интернэт банкаараа дамжуулан хадгаламжийн дансаа нээгээрэй.
Хэрэв та ТиДиБи Онлайнтай бол интернэт банкныхаа Данс цэсний Удирдах хэсэг рүү нэвтэрч хугацаагүй хадгаламжаа хугацаатай хадгаламж болгон сунгах боломжтой. Харин интернэт банкгүй тохиолдолд Худалдаа хөгжлийн банкны дурын салбар, тооцооны төвд хандан хадгаламжийнхаа хугацааг сунгуулаарай.
Болно. Энэ тохиолдолд гэрээнд заасны дагуу хадгаламжийн хүүг хугацаа цуцлалтын хүүгээр бодож танд олгоно. Та өөрт ойр байрлах Худалдаа хөгжлийн банкны салбар, тооцооны төвд болон 1800-1977 дугаарт хандаарай.
Хэрэв хадгаламжийн хугацааны туршид банкнаас нийтэд зарласан хадгаламжийн хүүнд өөрчлөлт оруулаагүй тохиолдолд хадгаламжийн эхний үлдэгдэл болон хугацааны туршид орж ирсэн орлогын хувьд хүүг анх гэрээнд зааснаар тооцож олгоно.
Харин хадгаламжийн хугацааны дундуур банкнаас нийтэд зарласан хадгаламжийн хүүнд өөрчлөлт оруулсан тохиолдолд эхний үлдэгдлийн хувьд хүүг анх гэрээнд заасан хүүгээр, хугацааны туршид орж ирсэн орлогын хувьд орлого орох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хүүгээр тус тус тооцож хадгаламжийн хүүг олгоно. Жишээ нь: Банкнаас нийтэд зарласан хадгаламжийн хүү жилийн 10.5% байхад та 5 сая.₮-ийн дүн бүхий хадгаламж нээлгэсэн гэж үзье. Үүнээс 1 сарын дараа банк хадгаламжийн хүүгээ жилийн 11.0% болгон нэмэгдүүлжээ. Хадгаламжийн хүү нэмэгдсэний дараа та дансандаа ахин 5 сая.₮ нэмж хийсэн. Энэ тохиолдолд таны анх байршуулсан 5 сая.₮-д банк жилийн 10.5%-р тооцож хүү олгох ба харин хугацааны дундуур нэмж байршуулсан 5 сая.₮-д банк жилийн 11.0%-р тооцож хүүг олгоно.
- Хугацааны эцэст
- Сар бүр
- Улирал бүр
- Хагас жил бүр
- Жил бүр
- Өдөр бүр
- 7 хоног бүр
- Хагас сар тутам
- Сар бүр
- Улирал бүр
- Хугацааны эцэст
- Сар бүр
- Улирал бүр
- Хагас жил бүр
- Жил бүр
- Өдөр бүр
- 7 хоног бүр
- Хагас сар бүр
- Сар бүр
- Улирал бүр
- Хугацааны эцэст
- Сар бүр
- Улирал бүр
- Хагас жил бүр
- Жил бүр
Санал болгох бүтээгдэхүүн

Өдөр тутмын төлбөр тооцоо, бүх төрлийн гүйлгээ хийхэд зориулагдсан, төлбөрийн карттайгаа холбон ашиглахад зориулагдсан харилцах дансыг сонгоорой.

Та орон зай, цаг хугацаанаас үл хамааран зайнаас харилцагчаар бүртгүүлэн данс нээх боломжтой.