Та банкны бүх үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран зайнаас авах боломж нээгдлээ.
Худалдаа, хөгжлийн банк нь 2005 оноос хойш харилцагч таны үнэт цагийг хэмнэх, банкны үйлчилгээг шуурхай хүргэх, банканд ирэлгүйгээр дансаа цаг хугацаа, орон зайнаас үл хамааран удирдах боломжийг олгож байна.
Банкны боломжит бүх үйлчилгээг онлайнаар буюу зайнаас удирдах боломжтой ТИДИБИ ОНЛАЙН үйлчилгээг та компьютер, таблет, веб болон ухаалаг утсанд зориулсан аппликэйшнээр дамжуулан авах боломжтой 24/7 интернэт банкны үйлчилгээ юм.
Та болон танай байгууллага санхүүгийн хэрэгцээ, шаардлагадаа нийцүүлэн ТИДИБИ ОНЛАЙН үйлчилгээний хийгдэх үйлдэл, эрх, боломжоороо харилцан ялгаатай дараах 6 багцаас сонголтоо хийн компьютер болон ухаалаг утсанд зориулсан апплейкшнээр нэвтрэн ашиглах боломжтой.
Гүйлгээ хийх эрхийн бүлэг
№ |
| Онлайн жүниор /14-18 насны ангилал/ | Онлайн | Онлайн плас | Онлайн премиум+ОТР |
1 | Өдрийн гүйлгээний лимит | 50,000 ₮ | 5.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) | 50.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) | 500.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) |
2 | Нэг удаагийн гүйлгээний лимит | 50,000 ₮ | 3.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) | 50.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) | 500.0 сая ₮ (түүнтэй тэнцэх валют) |
Гүйлгээ хийх эрхгүй эрхийн бүлэг
Эрхийн бүлэг | Онлайн инфо | Онлайн кидс /7-13 насны ангилал/ |
Дансны лимит | Дансны лавлагаа авах | Дансны лавлагаа авах |
Та зайнаас Онлайн инфо үйчилгээнд бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь банкны лавлах төвтэй (ЭНД дарж мэдээллийг авна уу) холбогдож зөвхөн дансны хуулга хардаг үйлчилгээг авах боломжтой, гүйлгээ хийх эрхгүй болно.
Гүйлгээний лимитийг харилцагч Та бүхэн өөрийн хэрэгцээндээ тохируулан өөрчлөх боломжтой бөгөөд өөрийн ойролцоо орших ХХБанкны салбар, тооцооны төвд хандана уу.
Гүйлгээний лимитэд ТИДИБИ ОНЛАЙН үйлчилгээний "Өөрийн данс хооронд" цэсээр хийсэн гүйлгээ хамаарахгүй.
ТИДИБИ ОНЛАЙН үйлчилгээгээр үзүүлэх банкны үйлчилгээнүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Цаг хугацаа, хөрөнгө хэмнэх;
Өөртөө данс нээх;
Хадгаламж барьцаалсан зээл авах;
Картын шинэ пин код авах;
Өндөр нууцлал бүхий хамгаалалт;
Интернэтэд холбогдсон дэлхийн өнцөг булан бүрээс банкны үйлчилгээг авах;
Интернэтийн сүлжээ бүхий сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай гар утаснаас хандах;
Давхар хяналттай хэрэглэгчийн эрх нэмж үүсгэн ашиглах (хэрэв байгууллага бол нягтлан бодогч гүйлгээг шивж оруулсны дараа, захирал гүйлгээг хянаж, батлах боломжтой)
Цалингийн болон бусад багц гүйлгээ хийх;
Гүйлгээний загвар үүсгэх;
Төлбөрөө урьдчилан захиалах;
Гүйлгээ амжилттай хийсэн даруй таны электрон шууданд гүйлгээний мэдээлэл ирнэ.
Нууцлал:
Харилцагчийн мөнгөн хөрөнгө, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс бид интернэт банкны үйлчилгээнд нууцлалын олон төрлийн хамгаалалтын хэрэгслийг ашигладаг. Үүнд:Нэвтрэх нууц үг
Гүйлгээний нууц үг
Нэг удаагийн нууц үг
Thawte сертификат
Нэг удаагийн нууц үг гэдэг нь нэг удаа ашиглагдаж, дахин ашиглах боломжгүй нууц үг юм. Манай банк нь ING, HSBC, Deutsche Bank зэрэг дэлхийн нэр хүнд бүхий банкуудын ашигладаг VASCO GO6 төхөөрөмж болон нууцлалын OTP апплейкшнийг интернэт банкны үйлчилгээнд ашиглаж байна.