Skip to main content
Complaince

Swift - Шилжүүлэг илгээх

Худалдаа, хөгжлийн банк олон улсын SWIFTNet сүлжээнд 24 цагийн турш ONLINE холбогдон, дэлхийн нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог хүссэн газарт нь түргэн шуурхай, найдвартай хүргэж байна.

 

ХХБ-ны гадаад шилжүүлгийн үйлчилгээний ДАВУУ ТАЛУУД:
 

  • 1996 онд Монгол улсын арилжааны банкуудаас АНХ удаа SWIFTNet сүлжээнд гишүүнээр элссэн, арвин дадлага туршлагатай.

  • Хамгийн олон 31 төрлийн валютаар гадаад шилжүүлэг илгээх боломжтой. 

  • 2012 онд гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх иж бүрэн системийг банкны үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлсэн.

  • Харилцагчиддаа хүү шимтгэлийн хамгийн бага, таатай нөхцлийг санал болгодог.

  • Гадаад гуйвуулгын бүх төрлийн нэмэлт үйлчилгээг санал болгодог..

  • Харилцах дансанд хүлээн авах гадаад гуйвуулга шимтгэлгүй.

  • Цахим үйлчилгээг ашиглан хаанаас ч гадаад шилжүүлэг хийх боломжтой.

Гадаад шилжүүлэг хийх

Шилжүүлэх дүн

5,000.00 хүртэл

20,000₮

5,000.01-100,000.00

30,000₮

100,000.01-ээс дээш

40,000₮

Гадаад шилжүүлгийн нэмэлт үйлчилгээ:

Гадаад шилжүүлэг нь хүлээн авагчийн банкнаас хамаарч нэг болон түүнээс дээш банкаар дамжин төлөгддөг. Энэ тохиолдолд дамжуулагч банкууд нь тухайн шилжүүлгийг дамжуулсны шимтгэлийг шилжүүлгийн үндсэн дүнгээс суутган авдаг. Иймээс бид Танд дараах гадаад шилжүүлгийн 2 төрлийн нэмэлт үйлчилгээг санал болгож байна. Үүнд:

Гадаад шилжүүлгийн нэмэлт үйлчилгээ

*Төлбөр шилжүүлэгч нь дамжуулагч банкны шимтгэлийг бүрэн хариуцах тохиолдолд:

20 USD

**Төлбөр шилжүүлэгч нь шилжүүлгийн шимтгэлийг бүрэн хариуцах тохиолдолд:

30 USD

*OUR: Төлбөр шилжүүлэгч нь өөрийн банк болон эхний дамжуулагч банкны шимтгэлийг хариуцна. Хэрэв бусад дамжуулагч банкууд шимтгэл, хураамжтай бол шилжүүлгийн нийт дүнгээс эдгээр хураамжууд хасагдаж очно.

**G-OUR: Төлбөр шилжүүлэгч нь өөрийн болон бүх дамжуулагч банкуудын шимтгэл, хураамжийг хариуцах ба төлбөр бүтэн дүнгээрээ хүлээн авагчийн банкинд очно

 

 

Гадаад шилжүүлэг хийх

Шилжүүлэх дүн

5,000.00 хүртэл

15,000₮

5,000.01-50,000.00

25,000₮

50,000.01-ээс дээш

35,000₮