Skip to main content
Ul hudluh zeel

Үл хөдлөх эд хөрөнгийн зээл

Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, оффис болон бусад бизнес эрхлэх явуулах зориулалттай бэлэн ашиглалтад орсон барилга, барилгын тодорхой хэсэг талбай худалдан авах, ашиглалтад ороогүй барилгын гүйцэтгэлийг дуусгах, эсвэл шинээр барих, өргөтгөл хийх болон засварлахад зориулсан зээлийн үйлчилгээ

 

Зээлийн нөхцөл

Үл хөдлөх эд хөрөнгийн зээл 

Зээлийн хэмжээХулдалдан авч буй хөрөнгийн үнэлгээний 70% хүртэл
Зээлийн хугацаа

120 сар хүртэл 

121 сар - 180 сар хүртэл

Зээлийн хүү /жил/

20.4%

19.2%

18.0%

20.8%

19.6%

18.4%

Урьдчилгаа төлбөр

20% - 30%

31% - 40%

41% -с дээш

20% - 30%

31% - 40%

41% -с дээш

Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа

12 сар хүртэл

Зээлийн шимтгэл 

0.5%

ДаатгалЗээлээр худалдан авсан, барьсан барилга, барилгын талбайг эд хөрөнгийн даатгалд даатгуулна.
Тавигдах шаардлага

Иргэн:

  • Эрхэлж буй бизнесийн чиглэлээр 1-ээс доошгүй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
  • Үйл ажиллагааны орлого тогтвортой байх

Байгууллага:

  • Эрхэлж буй бизнесийн чиглэлээр 1-ээс доошгүй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх

Зээлээр санхүүжүүлэх барилга нь доор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд :

  • Бизнесийн зориулалттай байх
  • Үйлдвэр, үйлчилгээ ба оффисын барилга баригдах дэвсгэр газар нь зөвхөн тухайн зориулалтаар ашиглахаар холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан байх
  • Үл хөдлөх эд хөрөнгө нь холбогдох эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөл, гэрчилгээ, дүгнэлт, техникийн нөхцөл болон бусад стандартын шаардлагуудыг бүрэн хангасан байх
  • Дэд бүтцийн асуудал шийдэгдсэн байх буюу дулааны шугам сүлжээг татахтай холбоотойгоор нэмэлт гарч болзошгүй зардал болон эх үүсвэр нь тодорхой байх
  • Банкнаас тавигдах бусад шаардлагууд
Бүрдүүлэх бичиг, баримт

Иргэн:

  • Зээлдэгч хамтран зээлдэгч тус бүрийн Зээлийн хүсэлт - Иргэн (Маягт 068)
  • Нотариатаар баталгаажуулсан иргэний үнэмлэхийн хуулбар (зээлийг хамтран хариуцах хүнд мөн адил хамаарна)
  • Үйл ажиллагаа явуулах лиценз, зөвшөөрөл
  • Орлогын бүтргэлийн дэвтэр (хар дэвтэр), дансны хуулга, байгаа бол аж ахуйн нэгжийн сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлан
  • Гэрлэлтийн гэрчилгээ (гэрлээгүй бол гэрлэсэн эсэх лавлагаа)
  • Бусад бичиг баримт

Байгууллага:

  • Зээлийн хүсэлт - Байгууллага (Маягт 069)
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Компанийн дүрэм
  • Зээл авах, компанийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрсөн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол (ТУЗ)
  • Санхүүгийн тайлан (сүүлийн нэг жилийн)
  • Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, лиценз
  • Бизнесийн үйл ажиллагааны товч танилцуулга (шаардлагатай тохиолдолд)
  • Байгаль, орчин нийгмийн хариуцлагатай холбоотой баримт бичиг
  • Бусад бичиг баримт
Тооцоолуур

ЗЭЭЛ ТӨЛӨЛТИЙН ХУВААРЬ

Сар Огноо Хоног Үндсэн зээлийн төлбөр Хүүгийн төлбөр Тэнцүү төлбөр Үндсэн зээлийн үлдэгдэл
ЗЭЭЛ 1
ЗЭЭЛ 2