Skip to main content
PL

Платинум карт

Тус картыг сонгосноор даатгалын үйлчилгээ, нисэх буудлын VIP хүлээлгийн танхимын үйлчилгээ, гадаадад зорчигчдын иж бүрэн даатгалд үнэгүй хамрагдах гэх мэт бусад олон төрлийн урамшууллыг эдлэх боломжтой.

Хүү, шимтгэлийн нөхцөл

Онцлог

  • Олон улсын 1100 гаруй нисэх буудлын VIP хүлээлгийн танхимаар үйлчлүүлэх Lounge Key үйлчилгээг ашиглах;
  • Дээд зэрэглэлийн “Консиерж үйлчилгээ” буюу мэдээлэл өгөх, зуучлах, захиалга авах үйлчилгээг дэлхийн хаанаас ч авах боломжтой;

Хүү шимтгэл 

Олон улсын Дебит Платинум карт

MNT 

Картын хугацаа

4 жил

Жилийн хураамж

250,000₮

Дахин захиалгын шимтгэл

20,000₮

Элсэлтийн хураамж

Хураамжгүй

ATM-ээс бэлэн мөнгө авах лимит

5,000$

Худалдан авалтын лимит

15,000$

ATM-ээс бэлэн мөнгө авах шимтгэл

Гадаадын

1.5% (min 3$)

ХХБанк, Голомт банк, Төрийн банк, Капитрон банк

100 ₮ (түүнтэй тэнцэх бусад валют)

Гэрээт банкны

300 ₮ (түүнтэй тэнцэх бусад валют)

Бусад банкны

500 ₮ (түүнтэй тэнцэх бусад валют)

Салбар, ТТ-өөс бэлэн мөнгө авах

Гадаадын

2% /min 3$/

ХХБанкны

300-500₮, 0.3% (мин 0.01 $), 0.4% (мин 0.01€)

Гэрээт банкны

300 ₮, 0.3% $ (мин. 0.2 $)

Бусад банкны

500 ₮ (түүнтэй тэнцэх бусад валют)

АТМ-с шилжүүлэг хийх

100 ₮, түүнтэй тэнцэх тухайн валют

 

*20,000₮ -с дээш худалдан авалт бүрд буцаан олголттой бөгөөд сард олгох буцаан олголтын дээд хэмжээ 200,000₮

Emart -н хувьд :  ** 20,000₮ -с дээш худалдан авалт бүрд буцаан олголттой бөгөөд сард олгох буцаан олголтын дээд хэмжээ 200,000₮, нэг харилцагчид олгох өдрийн лимит 10,000₮

Платинум карт Lounge key үйлчилгээ: 

Lounge Key үйлчилгээ нь тусгай карт хэвлэх шаардлагагүйгээр картын дугаараар хэрэглэгчийн бүртгэлийг хийж, харилцагч өөрийн ашигладаг ОУ-ын картаа ашиглан онгоцны буудлуудын 1100 гаруй VIP лоунжуудад нэвтрэх боломжийг олгож байгаа билээ. https://www.loungekey.com/en/tdbm вэбсайт болон LK аппликейшн ашиглан VIP танхимуудын мэдээллүүдийг хайж авах боломжтой юм.

  • Нисэх онгоцны буудлын лоунжид нэвтрэхдээ хариуцаж байгаа ажилтанд нь карт, онгоцонд суух тасалбараа харуулан “Lounge Key” үйлчилгээг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд хангалттай.

  • Lounge Key үйлчилгээтэй карт эзэмшигч болон карт эзэмшигчийн дагуулж явж байгаа зочдын лоунжуудад нэвтрэх төлбөр 1 хүний 35 ам.доллар байна

  • Карт эзэмшигчийн дагуулж явж байгаа зочид аль улсын лоунжаас үйлчилгээ авахаас хамааран хураамжийг төлнө. 

  • Тухайн лоунжид нэвтэрсний дараа авах үйлчилгээний төлбөр нь лоунжаас хамааран нэмэлт төлбөртэй.

  • Дэлхийн улсуудын лоунжууд хоорондоо ялгаатай тул https://www.loungekey.com/en/tdbm болон аpp store, play store-c Lounge Key аппликейшныг татан авч өөрийн аялахаар зорьж байгаа улсын лоунжийн мэдээллийг урьдчилан авах боломжтой.

  • Үйлчилгээг авахад карт эзэмшигчийн картын нэр гадаад пасспортыг тулган шалгадаг тул өөр хүн ашиглах боломжгүй.

Нэмэлт боломжууд:

  • VISA international байгууллагаас улирал тутамд зарлагдаж буй хөнгөлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
  • Та өөрийн захиалсан картаа шуудангийн Карт хүргэлтийн үйлчилгээгээр дамжуулан хүссэн хаягаараа үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

Онцлог

  • Олон улсын 1100 гаруй нисэх буудлын VIP хүлээлгийн танхимаар үйлчлүүлэх Lounge Key үйлчилгээг ашиглах;
  • Дээд зэрэглэлийн “Консиерж үйлчилгээ” буюу мэдээлэл өгөх, зуучлах, захиалга авах үйлчилгээг дэлхийн хаанаас ч авах боломжтой;

Хүү шимтгэл 

Олон улсын Дебит Платинум карт

 USD

Картын хугацаа

4 жил

Жилийн хураамж

250,000₮

Дахин захиалгын шимтгэл

20,000₮

Элсэлтийн хураамж

Хураамжгүй

ATM-ээс бэлэн мөнгө авах лимит

5,000$

Худалдан авалтын лимит

15,000$

ATM-ээс бэлэн мөнгө авах шимтгэл

Гадаадын

1.5% (min 3$)

ХХБанк, Голомт банк, Төрийн банк, Капитрон банк

100₮ (түүнтэй тэнцэх бусад валют)

Гэрээт банкны

300₮ (түүнтэй тэнцэх бусад валют)

Бусад банкны

500₮ (түүнтэй тэнцэх бусад валют)

Салбар, ТТ-өөс бэлэн мөнгө авах

Гадаадын

2% /min 3$/

ХХБанкны

300-500₮, 0.3% (мин 0.01 $), 0.4% (мин 0.01€)

Гэрээт банкны

300 ₮, 0.3% $ (мин. 0.2 $)

Бусад банкны

500₮ (түүнтэй тэнцэх бусад валют)

АТМ-с шилжүүлэг хийх

100₮, түүнтэй тэнцэх тухайн валют

*20,000₮ -с дээш худалдан авалт бүрд буцаан олголттой бөгөөд сард олгох буцаан олголтын дээд хэмжээ 200,000₮

Emart -н хувьд :  ** 20,000₮ -с дээш худалдан авалт бүрд буцаан олголттой бөгөөд сард олгох буцаан олголтын дээд хэмжээ 200,000₮, нэг харилцагчид олгох өдрийн лимит 10,000₮

 

Нэмэлт боломжууд:

  • VISA international байгууллагаас улирал тутамд зарлагдаж буй хөнгөлөлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
  • Та өөрийн захиалсан картаа шуудангийн Карт хүргэлтийн үйлчилгээгээр дамжуулан хүссэн хаягаараа үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
Бүрдүүлэх бичиг, баримт
  • Монгол улсын иргэн:  
  • Хүчин төгөлдөр Иргэний үнэмлэх эсвэл Гадаад паспорт 
  • ХХБ-нд бүртгэлтэй харилцагч бичиг баримт эх хувиараа байхгүй тохиолдолд ТҮЦ машинаас авсан Иргэний үнэмлэхийн лавлагаа

    Гадаадын иргэн:

  • Хүчин төгөлдөр Гадаад паспорт 
  • Монгол улсад оршин суух үнэмлэх
    • Аяллын визтэй тохиолдолд шаардлагагүй
    • Бизнесийн хүрээнд ирсэн гадаадын иргэн үйл ажиллагааг баталгаажуулах гэрээ эсвэл ажлын тодорхойлолт байгаа тохиолдолд шаардлагагүй
Буцаан олголттой байгууллагууд
Түгээмэл асуулт, хариулт

Хэрэв Та Монголд байгаа бол дараах сувгуудаас сонгон картаа хаалгаарай:

  • 24 цагийн лавлах утас 18001977 дугаарт яаралтай холбогдох

  • Өөрт ойрхон дурын салбарт хандах 

  • Онлайн банкаараа картаа түр хаах болон буцаан нээх боломжтой.

Хэрэв Та гадаад улс оронд байгаа бол:
Та ХХБ-ны (976) 70161988 дугаар, viber 99001977, we chat 99001977, skype  tdb_info болон [email protected] цахим шуудангийн хаягаар хандаж, картаа түр хугацаагаар хаалгуулах боломжтой. Мөн Онлайн банкаараа картаа түр хаах болон буцаан нээж болно.

 

  • Та  онлайн банкныхаа карт хэсэг рүү нэвтрэн "пин код авах" гэснийг сонгон банканд бүртгэлтэй гар утасны дугаартаа шинээр пин код хүлээн авах

  • Онлайн банкгүй бол бүртгэлтэй и-мэйл хаягаасаа [email protected] хаягаар и-мэйл илгээн маягт бөглөх, эсвэл салбарт хандан шинээр пин код авах

 

  • Юуны өмнө та хилийн чанадаас холбогдож болох 24 цагийн лавлах утас (976) 70161988 дугаар, viber 99001977, we chat 99001977, skype tdb_info болон [email protected] цахим шуудангийн хаягаар мэдэгдэж картаа түр хугацаагаар хаалгуулах хэрэгтэй.

  • Гадаадын банкны АТМ-д хураагдсан картыг Олон Улсын Визагийн журмаар харилцагчид буцаан олгодоггүй ба та шинээр карт авах хэрэгтэй болно. Үүний тулд та  ХХБ-ны [email protected] хаяг руу карт дахин авах хүсэлтээ банканд бүртгэлтэй и-мэйл хаягаасаа илгээх боломжтой. Мөн та Монголд итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бол онлайн банкаараа картаа захиалан итгэмжлэгдсэн төлөөлөгч банкны салбараас картыг хүлээн авах боломжтой.

 

Таны картын ард гарын үсэг зурах хэсгийн харалдаа 3 оронтой тоо байгаа. Тухайн код нь таны картын CVV код юм. Мөн онлайн банкны карт цэсээр картын CVV дугаарыг харах боломжтой юм.

 

Таны картын хүчинтэй хугацаа дууссан болон алдаж гээсэн тохиолдолд банканд бүртгэлтэй и-мэйл хаягаасаа [email protected]  цахим хаягт карт дахин захиалах хүсэлтээ илгээх боломжтой. Мөн та Монголд итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бол онлайн банкаараа картаа захиалан итгэмжлэгдсэн төлөөлөгч банкны салбараас картыг хүлээн авах боломжтой.

 

Та картаа ХХБ-ны салбарын байран дахь АТМ-д хураалгасан бол:

Таны карт АТМ-д хураагдсан тохиолдолд ажлын 3-5 хоногт төв салбарт хүргэгддэг тул өөрийн хүчин төгөлдөр бичиг баримттай хандан картаа авах боломжтой. Мөн өөрт ойр байрлах ХХБ-ны салбарт хандан хүсэлт гаргаж дурын салбарт картаа хүргүүлэн авах боломжтой. 

Та картаа ХХБ-ны салбарын байрнаас бусад газарт байрлах АТМ-д картаа хураалгасан бол:
24 цагийн лавлах утас  19001977 дугаарт холбогдон таны карт хураагдаж ирсэн эсэхийг  шалгуулж ХХБ-ны төв байранд өөрийн биеэр бичиг баримтын хамт ирж хураагдсан картаа буцаан авах боломжтой.

Бусад арилжааны банкны АТМ-д картаа хураалгасан бол:
24 цагийн лавлах утас 19001977 дугаарт холбогдон таны карт хураагдаж ирсэн эсэхийг  шалгуулж ХХБ-ны төв байранд өөрийн биеэр хүчин төгөлдөр бичиг баримтын хамт ирж хураагдсан картаа буцаан авах боломжтой.

 

Та тухайн бараа үйлчилгээ худалдан авч байгаа веб сайтынхаа үйлчлэх хүрээ болон найдвартай байдлыг сайтар шалгах хэрэгтэй. Заавал оруулах шаардлагатай мэдээлэлд картын дугаар, CVV код болон картын хүчинтэй хугацаа зэрэг орно. Гүйлгээ хийх гэж буй веб сайт нь "Verified by VISA" үйлчилгээг нэвтрүүлсэн бол та картынхаа интернэт пин кодыг ашиглан гүйлгээ хийх боломжтой. Мөн худалдан авалт хийж буй и-мерчантаас хамааран таны банканд бүртгэлтэй и-мэйл хаягаар нэг удаагийн баталгаажуулах кодыг авч гүйлгээг хийх юм.

1. ОЛОНД ТАНИГДСАН БАТАЛГААТАЙ САЙТААР ХУДАЛДАА ХИЙХ

Та олон хүний итгэл хүлээсэн онлайн худалдааны сайтаар худалдаа хийх нь аюулгүй юм. Amazon, Alibaba, Apple зэрэг томоохон онлайн худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг цахим хуудсаар худалдаа хийх нь найдвартай байдаг. Таны хандаж буй веб сайт төлбөрийн картын тань мэдээллийг авах зорилготойгоор өндөр ашиг амлаж, эсвэл хэт хямд үнэтэй бүтээгдэхүүн санал болгож байж мэдэх тул албан ёсны үйл ажиллагаа явуулдаг эсэхийг нь шалгаарай.

2. ХАМГААЛАЛТТАЙ ЦАХИМ ХУУДАСНУУД АШИГЛАХ

Өөрийн картаа ашиглан хамгаалалтгүй сайтаар хэзээ ч битгий худалдаа хийгээрэй. SSL нууцлалын сертификатаар хамгаалагдсан сайтуудын URL код нь HTTPS:// гэж эхлэх бөгөөд таны ашиглаж байгаа browser-с хамаарч URL хаягийн хажууд цоожны зурагтай байдаг.

Танд VERIFIED by VISA, MASTERCARD SECURECODE хамгаалалтын технологи эсвэл Paypal зэрэг эргэж карт эзэмшигчийг баталгаажуулдаг сайтуудаар гүйлгээ хийхийг зөвлөж байна. Эдгээр сайтууд нь интернэт пин кодоор гүйлгээг давхар баталгаажуулдаг.

3. БАРИМТАА ШАЛГАХ

Өөрийн онлайн банкаараа орж дансны хуулгаа байнга хянаж бай. Ингэснээр таны хийгээгүй ямар нэгэн гүйлгээ гарсан тохиолдолд та илүү хурдан мэдэх болно.

4. ХУДАЛДАА ХИЙХ ҮЕДЭЭ ОЛОН НИЙТИЙН КОМПЬЮТЕР БҮҮ АШИГЛААРАЙ

Компьютерууд таны мэдээллийг хадгалж үлдэх боломжтой ба таны зорчсон түүх, нэвтрэх мэдээлэл тань хадгалагдаж үлдэх боломжтой юм. Тиймээс худалдаа хийх үедээ заавал хувийн компьютер ашиглаж байгаарай. Мөн онлайн банканд сүүлд нэвтэрсэн төхөөрөмжийг тогтмол шалгаж хэвших, бусдын төхөөрөмжөөр онлайн банкны үйлчилгээг ашигласан бол “Log out” товчийг дарж, гарч хэвшээрэй.

5. ОЛОН НИЙТИЙН ҮНЭГҮЙ WI-FI БҮҮ АШИГЛААРАЙ

Худалдаа хийх үедээ олон нийтийн сүлжээ ашиглах нь мөн олон эрсдэлийг дагуулах боломжтой байдаг. Тиймээс өөрийн хувийн мэдээллийг алдахаас сэргийлэх үүднээс худалдаа хийхдээ хувийн сүлжээг ашиглаарай. Мөн цахим шуудан, утасны дугаарт ирсэн банкны нууц үг, нэг удаагийн код зэргийг бусдад дамжуулахгүй байхыг анхаарна уу.