Skip to main content

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНКНЫ АТМ-УУДААР “G-MOBILE” ЦЭНЭГЛЭГЧ КАРТУУДАА ХУДАЛДАЖ ЭХЭЛЛЭЭ

20 August 2009

Үүрэн телефоны “G-Mobile” корпораци ХХБ-тай хамтран ажиллахаар боллоо. Тус корпораци 500, 1000, 2500, 5000, 10000, 50000 төгрөгний цэнэглэгч картуудаа ХХБ-ны АТМ-ын өргөн сүлжээгээр дамжуулан худалдаалж эхлээд байна. Харилцаа холбооны үйлчилгээг хамгийн бага үнээр, үндэсний хэмжээнд түгээх зорилготой “G-Mobile” корпораци, зах зээлд тэргүүлэгч ХХБ-тай хамтран ажилласнаар хэрэглэгчиддээ илүү ойртож, цаг завыг нь хэмнэсэн алхам болж чадлаа.