Их Британийн Global banking & finance review буюу “Олон улсын банк санхүүгийн тойм” байгууллага бол дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг нөлөө бүхий байгууллага юм.
Тус байгууллагаас дэлхийн шилдэг банк санхүүгийн байгууллагуудын дунд зохион байгуулдаг нэр хүндээ нэгэнт батжуулсан оны шалгаруулалтаас Монгол улсын Худалдаа, хөгжлийн банк “Best corporate bank Mongolia 2012” шагналыг хүртэж чадлаа. Энэ байгууллагын үйл ажиллагаа, түгээж буй мэдээллийг дэлхийн санхүүгийн зах зээл, банк санхүүгийн байгууллагууд анхааралтай ажиглан, анализ хийж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг билээ.
“Global banking & finance review awards” нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа банк санхүүгийн байгууллагуудын дунд байнгын тасралтгүй судалгаа шинжилгээг явуулж, глобалчлагдсан нийгмийн тив бүрд адил тэгш үйлчлэхийг зорьдогоороо, шударга өрсөлдөөнийг явуулдагаараа онцлог басхүү хүндтэй шалгаруулалт юм.
Эх сурвалж: http://www.globalbankingandfinance.com/Award/Global-Banking-Finance-Review-Awards-2012.html