Skip to main content

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” санаачилгын “Ногоон Хөрөнгө Оруулалтын Зарчмууд (GIP)”-аас жил бүр санаачлан зохион байгуулдаг “GIP 5 дугаар Чуулга уулзалт” амжилттай болж өндөрлөсөн юм. Энэхүү уулзалтад Ази, Европ, Их Британи, Африкийн 50 гаруй гишүүн байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож “GIP Awards” оны шилдэг байгууллагуудыг тодрууллаа.

 

Тус чуулга уулзалтын гол зорилго нь төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, дасан зохицох чадвартай, олон нийтэд хүртээмжтэй байлгахад гишүүн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, GIP-аас шинэчилсэн алсын харааг танилцуулах болон дараагийн шатны ажлын төлөвлөгөөг хэлэлцэхэд оршино.

 

✨Энэ жилийн хувьд Худалдаа, хөгжлийн банкийг ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж ажилласныг үнэлэн “Шилдэг Бүтээгдэхүүн, Үйлчилгээ” үзүүлэгч байгууллагаар шалгарууллаа. 

2023
Reward Sustainable
Off