Skip to main content

ҮРЖДЭГ САР ХӨТӨЛБӨРИЙН 2️⃣-Р ҮЕ ЭХЭЛЛЭЭ 🤭 ✨

12 May 2025

ҮРЖДЭГ САР – ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ

Худалдаа Хөгжлийн Банк харилцагч та бүхэндээ санхүүгийн дарамтгүй, хуримтлал үүсгэх боломж олгох ХЯЛБАР ХУРИМТЛАЛ ҮЙЛЧИЛГЭЭГ нэвтрүүлсэн. Тус үйлчилгээний нэг төрөл болох ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ солнголт дээрээ дараах урамшууллыг зарлаад байна. 

Хариултаа хадгалъя үйлчилгээний тухай

Тус үйлчилгээ нь та бидний багадаа цуглуулдаг байсан хариулт мөнгийг л өнөөгийн үед тохируулж автоматжуулсан сонголт юм. Та хүүхэд байхдаа аав ээжийн захиасаар дэлгүүр гүйчихээд хариулт мөнгийг нь өөртөө авч үлддэг байсан гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тэр үед томчуудын мөнгөнөөс хариултыг нь хадгалдаг байсан бол одоо өөрийнхөө мөнгөний хариултыг өөртөө хадгалах юм. 

Жишээ нь, Та өглөө coffee shop-с 7,500₮-өөр дуртай кофегоо худалдаж авлаа. Хариултаа хадгалах дүнгээ 1000 төгрөгөөс давахгүй байхаар тохируулсан гэж бодъё. Энэ тохиолдолд та кофены мөнгөө төлөх үед данснаас тань 8,000₮ хасагдана. 7,500₮ төгрөг нь кофены төлбөр, 500 төгрөгийн задгай хариулт нь таны хадгаламжийн данс руу автоматаар шилжих юм.

Хариулт хадгалах дүнгээ мөн л өөрийн сонголтоор буюу 1000, 2000, 3000, 4000, 5000 төгрөг давахгүй байхаар хүссэнээрээ тохируулчихна. Хялбар байгаа биз? 

ҮРЖДЭГ САР – ХАРИУЛТАА ХАДГАЛЪЯ хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

Хариултаа хадгалъя үйлчилгээнд шинээр бүртгүүлэх харилцагч: 

  • Урамшууллын хугацаанд багтаж хариултаа хадгалъя үйлчилгээнд шинээр бүртгүүлнэ.
  • Хариултаа хадгалъя үйлчилгээгээ өөрийн 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данстайгаа холбоно.
  • Хэрэв 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс байхгүй бол TDB ONLINE aпп ашигла ншинээр нээж, хариултаа хадгалъя үйлчилгээтэй холбоно.
  • Урамшууллын хугацаанд хариултаа хадгалъя үйлчилгээгээр цуглуулсан нийт дүн 25,000₮ хүрвэл банк таны хуримтлалд нэмж 25,000₮-ийн урамшуулал нэг удаа олгоно.
  • Хуримтлалтай Монгол хадгаламжийн урамшуулалт аянд оролцох 1 эрх бэлэглэнэ.

Хариултаа хадгалъя үйлчилгээг ашигладаг харилцагч

  • Урамшууллын хугацаанд хариултаа хадгалъя үйлчилгээнд бүртгэлтэй дүнгээ TDB онлайн ашиглан нэмэгдүүлнэ. 

/Бүртгэлийн дүнг 1000₮ байхаар сонгосон байгаа харилцагч 2000₮ болгож өөрчлөх гэх мэтээр нэмэгдүүлнэ/ 

  • Хэрэв харилцагч та дүнгээ нэмэгдүүлэх боломжгүй буюу хариултаа хадгалъя үйлчилгээнд 5000₮-өөр бүртгэлтэй бол өөр хадгаламжийн данстай холбосон шинэ бүртгэл үүсгэвэл хөтөлбөрт оролцоно. 

/Хариултаа хадгалъя үйлчилгээг дахин шинээр үүсгэхэд бүртгэлийн дүн 1000 – 5000₮ хооронд хэд ч байж болно. Харин холбох хадгаламжийн данс нь 6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламжийн данс байх шаардлагатай./

  • Дээрх хоёр тохиолдлын дагуу урамшууллын хугацаанд хариултаа хадгалъя үйлчилгээгээр цуглуулсан нийт дүн 25,000₮ хүрвэл банк таны хуримтлалд нэмж 25,000₮-ийн урамшуулал нэг удаа олгоно.
  • Хуримтлалтай Монгол хадгаламжийн урамшуулалт аянд оролцох 1 эрх бэлэглэнэ.

Худалдаа Хөгжлийн Банкны харилцагч биш бол: 

  • Та эхлээд http://onelink.to/7g5ndx  линкийн дагуу TDB ONLINE апп татаж харилцагчаар бүртүүлнэ.
  • TDB ONLINE апп ашиглан 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс нээнэ.
  • Урамшууллын хугацаанд багтаж хариултаа хадгалъя үйлчилгээнд шинээр бүртгүүлнэ.
  • Хариултаа хадгалъя үйлчилгээгээ өөрийн 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данстайгаа холбоно.
  • Урамшууллын хугацаанд хариултаа хадгалъя үйлчилгээгээр цуглуулсан нийт дүн 25,000₮ хүрвэл банк таны хуримтлалд нэмж 25,000₮-ийн урамшуулал нэг удаа олгоно.
  • Хуримтлалтай Монгол хадгаламжийн урамшуулалт аянд оролцох 1 эрх бэлэглэнэ.

Урамшууллын хугацаа: 

2025.04.13-2025.05.13 хүртэл

Урамшууллын 25,000₮ хадгаламжийн дансанд тань хэзээ орох вэ?

Долоо хоног бүрийн лхагва гарагт шалгуур хангасан харилцагчийн хадгаламжийн дансруу банк шилжүүлнэ.

Санамж

  • Харилцагч нэмэлт урамшууллын 25,000₮-ийг хөтөлбөрийн (үрждэг сар) хугацаанд нэг л удаа авах боломжтой.
  • Хариултаа хадгалъя үйлчилгээгээр хуримтлуулсан нийт дүнг долоо хоног бүрийн лхагва гарагт харилцагч бүрийн банканд бүртгэлтэй гар утасны дугаарт мессежээр болон viber-р хүргүүлнэ.