Skip to main content

ТӨХӨӨРӨМЖИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ

10 September 2021

Худалдаа, хөгжлийн банк таны санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах, ТиДиБи Онлайн үйлчилгээний нууцлалыг сайжруулах зорилгоор “Төхөөрөмж баталгаажуулалт”-ын үйлчилгээг нэвтрүүллээ.

  • Ингэснээр шинэ төхөөрөмж (iOS, android, web browser), өөр IP хаягаас хандах, зөвшөөрөлгүй нэвтрэх, аливаа халдлагад өртөх эрсдэл буурах юм.

  • Төхөөрөмж баталгаажуулалт буюу DEVICE VERIFICATION нь веб хуудас болон мобайл аппликейшин аль алиныг шалгах болно. Иймд та бүхэн тогтмол хандах төхөөрөмжөө баталгаажуулж нэвтэрсэн төхөөрөмжийн жагсаалтуудаас бүртгэлээ хянаж нууцлалаа сайжруулаарай.

  • Харилцагч Таны банканд бүртгэлтэй и-мэйл хаяг болон утасны дугаар өөрчлөгдсөн бол ХХБанкны салбарт хандан шинэчлэхийг зөвлөж байна.