Skip to main content

"Тогтвортой санхүүжилтийн стандарт"-ыг хэрэгжүүлэгч шилдэг банк

26 December 2018

Худалдаа, хөгжлийн банк “Евро-Азийн Банк Санхүүгийн Холбоо”-ны “Standard of Stability” буюу “Тогтвортой Санхүүжилтийн Стандарт”-ыг хэрэгжүүлэгч ШИЛДЭГ БАНК шагналыг хүртлээ.

Бид тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нийт банкны ажилтнууд тэр дундаа зээлийн ажилтнуудаа сургах, байгаль орчин, нийгмийн эрсдэлийн шинжээч нарыг бэлтгэж мэргэшүүлэх, цаашлаад харилцагчдадаа зөв мэдээлэл өгөх, байгаль орчин, нийгмийн хариуцлагын талаархи ойлголт, хандлагыг бий болгохыг эрмэлзэн ажилласаар ирсэн билээ.

28 жилийн турш бидэнтэй хамт ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА тэмүүлсэн Хүндэт харилцагч Та бүхэндээ баярлалаа.

2016, 2017 оны Шилдэг Тогтвортой Санхүүжилтийг хэрэгжүүлэгч байгууллага, 2018 оны Тогтвортой санхүүжилтийн Манлай банк Ногоон хөгжлийг дэмжигч Худалдаа, хөгжлийн банк