
Худалдаа Хөгжлийн Банк, Одмөндөр суваг болон Эй Стар Монголиа аяллын компани нь хамтран “Одоо хадгалаад Од мөндөртэй аялах уу” аяллын хөтөлбөрийг эхлүүлээд байна.
Энэхүү аялалд ХХБ-д 3-н сарын хугацаатай хадгаламж шинээр нээн аяллын зардал болох 7,490,000₮-г хадгаламждаа цуглуулсан эхний 50 харилцагч аялалд явах юм.
АЯЛЛЫН ДАВУУ ТАЛ:
TDB Online үйлчилгээгээр хадгаламж нээсэн тохиолдолд +0.1%-н өндөр хүү авах;
Одмөндөр сувагтай хамт танин мэдэхүйн, мэдлэгтэй аялал Одмөндөр сувгийн хөтлөгч Г.Занданхүү болон Б.Батзаяатай хамт аялах
Аяллын зардлаа хугацаатай хадгаламжид хадгалуулснаар хугацааны эцэст хүүгийн орлого авах;
Бритто картаар гадаадад 1 сая ₮-с дээш гүйлгээ хийснээр 100,000₮ хүртэл Cashback авах;
Аяллын нийт зардлаас 200,000 төгрөгийн хөнгөлөлттэй Хугацаатай хадгаламж нээн аяллын зардлаа хадгалан, хугацааны эцэст буюу 2 сард хадгаламжийн хүүгийн орлого аван, аялалдаа явах үед Эй Стар Монголиа зүгээс хөнгөлөлтийг үзүүлнэ.
Аяллын хугацаа:
2026 оны 2-р сарын 17-д, Египет -руу 8 шөнө 9 өдөр
Аялахын тулд хэрхэн хадгалах вэ?
ХХБ-ны харилцагч бол 🙂 TDB ONLINE aпп-аа ашиглан МИНИЙ ЗОРИЛГО цэсээр орж, зорилгын нэрээ хэсэгт заавал ОД МӨНДӨР гэж бичих, Зорилтод дүн хэсэгт аяллын үнийг бичиж, Шинэ данс ашиглах хэсгийг сонгоод хуримтлалаа эхлүүлэх.
ХХБ-ны харилцагч биш бол😊 Байгаа газраасаа TDB Online апп татаж шинэ харилцагч болоорой.
- Апп татах 🔗 http://onelink.to/7g5ndx
Мөн өөрт ойрхон байрлах ХХБ-ны салбарт хандаж мэдээлэл авах боломжтой.
Санамж📍
☑️ Аялалд явахын тулд ЗӨВХӨН ХХБ-д хугацаатай хадгаламж нээж, хуримтлалаа эхлүүлээрэй.
☑️ Хадгаламжийн дансаа TDB ONLINE МИНИЙ ЗОРИЛГО цэсээр нээхдээ заавал ОД МӨНДӨР нэртэйгээр нээгээрэй 🫶
☑️ Эй Стар Монголиа аяллын компаниас аялалд хамрагдахаар хадгаламж нээсэн харилцагчид руу холбогдон, аяллын гэрээ хийнэ. Аялал болон аяллын гэрээтэй холбоотой бүх асуудлыг Эй Стар Монголиа компани бүрэн хариуцаж ажиллах юм шүү 🤝
🌱Аялалд хөрөнгө оруулдаг ХАРИЛЦАГЧ ТАНД зориулав.
Худалдаа, Хөгжлийн банк