Skip to main content

"Номын сан" төсөл амжилттай үргэлжилж байна

11 June 2019

Монгол Улсын ирээдүй, хойч үе болсон сурагч дүү нарынхаа мэдлэг, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах "Номын сан"-гийн төсөл маань амжилттай үргэлжилж байна.

Бид энэ удаад Чингэлтэй дүүргийн алслагдсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 49 болон 17-р сургуулиудын номын санг тохижуулж, номын фондоор баяжуулан, дэлхийн шилдэг ном, сурах бичгийг уншин судлах боломжийг бүрдүүлэн өглөө.

Төсөл хэрэгжсэнээр 49, 17-р сургуулиудын нийт 3400 орчим сурагч, 220 орчим багш ажилтнуудын заах болон суралцах хүсэл тэмүүлэлд шинэ салхи оруулж чадлаа.

Худалдаа, хөгжлийн банк өөрийн санаачлан хэрэгжүүлж буй "Номын сан"-гийн төслөө цаашид үргэлжлүүлэн, Монгол Улсын хэмжээнд 300-н сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага, цэцэрлэг болон Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.