Skip to main content

НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ ТУХАЙ

17 July 2024

 

 

Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 49 тоот тогтоолоор Банкны хуримтлагдсан ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж энгийн хувьцаанд 1,033.00 (Нэг мянга гучин гурав) төгрөгийн ногдол ашиг хуваарилхаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг эрх бүхий зохицуулагч байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-иар дамжуулан олгоно.