Skip to main content

Нидерландын хөгжлийн банкнаас Худалдаа, хөгжлийн банкинд 20 сая ам.долларын урт хугацааны зээл олгов

19 June 2012

Нидерландын хөгжлийн банк (НХБ)-наас Монгол улсын Худалдаа, хөгжлийн банкинд 10 сая ам.долларын хоёрдогч өглөг болон 10 сая ам.долларын урт хугацааны нийт 20 сая ам.долларын зээл олголоо.

НХБ нь тухайн бүс нутгийн тэргүүлэгч болон хөдөлгүүр болж байдаг хувийн хэвшлийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг банк бтлнн. Энэ утгаараа Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй хөгжилд ХХБ жинтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлэн, цаашид санхүүгийн тогтвортой үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэл үзүүлэн энэхүү зээлийг олгохоор болсон юм. Үүний хажуугаар тус банкнаас ХХБ-тай хамтран "Хүрээлэн буй орчин, нийгмийн хариуцлага"-ын бодлого хэрэгжүүлэн Монгол улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд бас нэгэн шинэчлэл хийхээр бэлтгэж байна.

Нидерландын хөгжлийн банкны тухай

Нидерландын хөгжлийн банк (НХБ)-нь хувийн хэвшлийг хөгжүүлэх хамтын ажиллагааны банк юм. Тус банкны зорилтот зах зээл нь эдийн засгийн тулгуур болох гурван салбарт төвлөрдөг. Үүнд санхүүгийн байгууллагууд, нөхөгдөх эрчим хүч ба хөдөө аж ахуйн салбар, хүнс ба ундны усны салбар ордог байна. Мөн хувийн бизнесийн бодит туршлага дээр үндэслэн төрөл бүрийн онцлогтой санхүүгийн шийдлийг бий болгодог байна. Түүнчлэн бусад салбаруудад тухайн бүсийн бизнесийн онцлог, судалгаа, туршлага дээр түшиглэн хамтран ажилладаг өргөн туршлагатай банк гэж хэлж болно.