5 December 2024
Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний агентлаг “Moody’s” нь Худалдаа Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэлийг B2 болгож нэг шатаар нэмэгдүүллээ.
Үүний зэрэгцээ ХХБ-ны бусад санхүүгийн үзүүлэлтүүдийг тус агентлагаас ахин баталгаажуулж, хэтийн төлвийг “тогтвортой” хэмээн дүгнэжээ.
Ийнхүү ХХБ-ны зээлжих зэрэглэлийн үнэлгээ нэмэгдсэн явдал нь гадаадын хөрөнгө оруулалт татах, гаднаас татан төвлөрүүлэх эх үүсвэрийн зардлыг бууруулах, олон улсын хөрөнгийн зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ба банкны харилцагчид, түншүүд болон хөрөнгө оруулагч зэрэг оролцогч талуудад итгэлцэл, найдвартай байдлыг санал болгох юм.