Skip to main content

Монгол, Япон хоёр орны бизнесийн харилцааг холбосон 5-н жил

25 October 2019

ХХБанк Олон улс дахь анхны Төлөөлөгчийн газраа Япон улсад 2014 онд нээснээс хойш 2 орны бизнесийн түншүүд болон харилцагчдаа холбох харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ажилласаар ирсэн. Энэ хугацаанд 30 гаруй байгууллагыг Монгол улсад хөрөнгө оруулахад бүх талаар дэмжиж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд хамтран ажилласаар ирсэн.

Түүнчлэн харилцагч байгууллагууд болон хоёр орны зах зээлийн онцлог, давуу талуудыг ойлгон харилцагч, түншүүдийнхээ хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг нээх “Business matching event”-үүдийг хамтран зохион байгуулсаар ирсэн.

Мөн Японы харилцагчдадаа зориулан ХХБанканд иений хадгаламж, зайнаас данс нээх үйлчилгээ зэрэг олон дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн ололт амжилтаар дүүрэн 5-н жилийнхээ ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.