Skip to main content

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР

22 March 2024

 

Худалдаа, хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 21 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлаж байна.

 

  1. Компанийн оноосон нэр, хаяг: Худалдаа, хөгжлийн банк

Улаанбаатар хот, 14210, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа, хөгжлийн банкны төв байр

  1. Хурал хуралдах газар, өдөр, цаг: 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минутад

Улаанбаатар хот, 14210, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа, хөгжлийн банкны төв байрны 1 дүгээр давхар

Зайнаас: investor.tdbm.mn цахим хаягаар.

  1. Хуралд оролцох хэлбэр: Хосолсон /танхим болон зайнаас/

  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр

  3. Хурлаар хэлэлцэх асуудал:

  • Танилцуулах асуудал:

    • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;

    • 2023 оны санхүүгийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;

    • Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэр.

  • Хэлэлцүүлэх асуудал:

    • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай;

    • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлыг батлах тухай.

  1. Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  • Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;

  • 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, аудитын байгууллагын дүгнэлт;

  • Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоол;

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах тухай” тогтоолын төсөл;

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарах “Худалдаа, хөгжлийн банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлыг батлах тухай” тогтоолын төсөл.

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын саналын хуудас.

  1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох хувьцаа эзэмшигчид хурлын материал болон холбогдох бичиг баримттай танилцах журам:

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох хувьцаа эзэмшигчид дараах арга, хэлбэрээр хурлын материал болон холбогдох бичиг баримттай 2024 оны 4 дүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн танилцаж болно. Үүнд:

  • ХХБ-ны investor.tdbm.mn цахим хаягт хандан танилцах;

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандан танилцах;

  • Худалдаа, хөгжлийн банкны төв байранд ажлын өдрүүдийн 10:00-17:00 цагийн хооронд Хурал зохион байгуулах комисст хандан танилцах.

  1. Хуралд оролцох, санал өгөх заавар:

Хувьцаа эзэмшигч Та дараах аргуудын аль нэгээр хуралд оролцож санал өгөх боломжтой. Үүнд:

Танхимаар оролцох:

  • Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигчид хурлын өдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 8 цаг 30 минутаас эхлэн 8 цаг 50 минут хүртэл бүртгэлээ хийлгэж, танхимд нэвтэрсэн байна.

  • Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч нь:

    • Хувь хүн бол: Хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсхүл гадаад паспортыг шалгуулан танхимд нэвтэрнэ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч бол нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн хамт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсхүл гадаад паспортыг шалгуулан нэвтэрнэ.

    • Хуулийн этгээд бол: Хуулийн этгээдийг төлөөлөн хуралд оролцож буй этгээд нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  хувьцаа эзэмшигчийн хуралд төлөөлөн оролцох эрх бүхий этгээдийг томилсон шийдвэр (Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр эсхүл Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол гэх мэт)-ийн эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг Тооллогын комисст хүлээлгэн өгч, өөрийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсхүл гадаад паспортыг шалгуулан танхимд нэвтэрнэ.

Цахимаар оролцох:

  • Хуралд зайнаас оролцох хувьцаа эзэмшигчид 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 8 цаг 50 минутаас өмнө investor.tdbm.mn цахим хуудаст хандан зааврын дагуу хуралд цахимаар оролцож, саналаа өгнө.

Урьдчилсан санал өгөх:

  • Цаасан хэлбэрээр санал өгөх: Саналын хуудсыг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл Худалдаа, хөгжлийн банкны төв байранд Тооллогын комисс хүлээн авна.

  • Цахим хэлбэрээр санал өгөх: Худалдаа, хөгжлийн банкны investor.tdbm.mn цахим хуудсанд хандан 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл саналаа өгөх боломжтой.

  1. Хурал зохион байгуулах болон Тооллогын комисстой холбоо барих мэдээлэл:

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших Худалдаа, хөгжлийн банкны төв байр

Утас: 11 328227

Цахим хаяг: [email protected]

Ажиллах цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд