"Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг дахин сунгасантай холбогдуулан Ипотекийн зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлтээ ЭНД дарж ирүүлнэ үү. Хүсэлтийг 2022.04.15-ны өдрийг дуустал хүлээн авна.
Жич:
- Өмнө нь хүсэлт илгээн Ипотекийн зээлийн эргэн төлөлт хойшлуулсан харилцагч нар 2022.06.30-2022.12.31-ний өдрийг хүртэл сунгах хүсэлтийг дахин илгээхийг анхаарна уу.
- Төлбөр хойшлуулах хүсэлт илгээхдээ зөвхөн үндсэн зээлдэгчээр илгээхийг анхаарна уу.
- Амь нас, эд хөрөнгийн даатгалын хураамжийг хуваарийн дагуу төлөх шаардлагатайг анхаарна уу.
- Шинээр хүсэлт гаргаж буй харилцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хамгийн сүүлд зээл төлсөн өдрөөс хойш хүсэлт өгсөн өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан зээлийн хүүг төлнө.
- Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсантай холбогдуулан “Зээлийн нэмэлт гэрээ”-г байгуулах шаардлагатайг анхаарна уу.
- 2022.04.15-ны өдрийг дуустал хугацаанд ипотекийн зээлд хамрагдсан иргэд хүсэлт өгөх боломжтой.
Анх удаа хүсэлт илгээж буй харилцагчийн хувьд хүсэлт илгээсэн өдрөөс эхлэн зээлийн нөхцөлд өөрчлөлт орох болно.
Худалдаа, хөгжлийн банк нь харилцагчийн мэдээллийн нууцлалыг хадгалах үүднээс зөвхөн тухайн харилцагчтай харилцаж зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх тул гуравдагч этгээдэд хандахгүй байж, мэдээллийн нууцлалаа хадгалж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.