Skip to main content

ХХБанк Баянгол дүүргийн 40-р сургуулийн номын санг тохижуулан өглөө

18 November 2019

ХХБанкны эрдэм мэдлэгтэй эрүүл Монгол иргэдийг төлөвшүүлэх зорилготой "Хязгааргүй мөрөөдөл" төсөл БГД-ийн 40-р сургуульд амжилттай хэрэгжлээ.

1969 онд "500 айлын сургууль" нэртэйгээр байгуулагдаж байсан 40-р сургууль нь 50-н жилийн түүхэндээ улс, хот, дүүргийн тэргүүний тодотголтой олон шагналуудыг хүртэж байсныг сургуулийн удирдлага, ахмад багш нар бахархалтайгаар дурсаж байлаа.

Эдүгээ бага ангийн 35, дунд ангийн 20, ахлах ангийн 10 бүлэгт 2200 гаран сурагч суралцаж, 99 багш, 17 үйлчилгээний ажилтантайгаар сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж байгаа 40-р сургуульд ХХБанкны "Хязгааргүй мөрөөдөл" төсөл амжилттай хэрэгжлээ.