Skip to main content

ХХБ “Хязгааргүй мөрөөдөл” төслийнхөө хүрээнд 150,000 гаруй хүүхэд залуусын боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийлээ

19 April 2022

Орхон аймгийн 5-р сургуулийн багш, сурагчид

Худалдаа хөгжлийн банк хүүхэд багачуудын тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх, эрдэм мэдлэгтэй зөв хүн болж өсөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Хязгааргүй мөрөөдөл” төслөө хэрэгжүүлсээр байна. Энэ удаад нийслэлийн ерөнхий боловсролын 133, 146-р сургууль болон Орхон аймгийн 5-р сургуулийн номын санг тохижуулж, номын фондыг нь баяжуулж өглөө.

Номын сонголтыг сургуулийн багш, номын санчдын хүсэлтийн дагуу сурагч хүүхдүүдийн сонирхолд нийцсэн танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чиглэлээр бүрдүүллээ. Мөн багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг чадварыг хөгжүүлэх номууд ч цөөнгүй багтсан. Ийнхүү төслийн хүрээнд нийт 50 сургуулийн 150,000 гаруй хүүхэд залуус, 5500 гаруй багш сурган хүмүүжүүлэгчдийн боловсролд хувь нэмрээ оруулаад байна.

“Хязгааргүй мөрөөдөл” төсөл нь хүүхдийн боловсрол, эрүүл мэнд болон хүүхдийн эрхийг хамгаалах гэсэн 3 чиглэлд анхаарч ажилладаг. Үүний нэг нь номын сан тохижуулах, номоор баяжуулах ажил юм. Төсөл цаашид ч үргэлжлэн ерөнхий боловсролын 300-н сургуулийн номын санг тохижуулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь 540 мянга гаруй хүүхэд, өсвөр үеийнхний мэдлэг боловсролд бодитой хөрөнгө оруулалт болох билээ. Сурагч хүүхдүүд маань Монголын ирээдүйг гэрэлтүүлж, олон салбар чиглэлээр дэлхийд дурсагдана гэдэгт итгэлтэй байна.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК