Бид орон зай, цаг хугацаанаас үл хамаар ч банкны олон төрлийн үйлчилгээг цахим хэлбэрээр компьютер, таблет ухаалаг төхөөрөмжийг ашиглан Интернэт банкны тусламжтайгаар авах боломжтой болсон бөгөөд учир ч болзошгүй цахим эрсдэлээс сэргийлэх дараах аюулгүй хэрэглээний зөвлөмжүүдийг та бүхэнд хүргэж байна.
Нууц үгийн аюулгүй байдлыг хангах: Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ бусдад задруулахгүй байх, тогтмол хугацаанд сольж хэвших. Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр, төрсөн огноо, гар утасны дугаар гэх мэт бусад хүмүүс амархан таамаглах боломжтой мэдээллийг нууц үг болгон ашиглахгүй байх.
Интернэт банкны нууц үгийг бусад системд болон сошиал сүлжээ, цахим шуудан гэх мэт бусад ашигладаг нууц үгтэй давхардуулахгүй байх. Мөн нэвтрэх нэр, нууц үгийг веб хөтөч дээрээ сануулж, хадгалахгүй байх.
Төхөөрөмжийн баталгаажуулалт: Интернэт банканд тогтмол хандах төхөөрөмжөө баталгаажуулж нэвтэрсэн төхөөрөмжийн жагсаалтаас бүртгэлээ тогтмол хянаж аюулгүй байдлаа хангаарай.
Дансаа тогтмол хянах: Дансны хуулгаа тогтмол хянаж, сэжигтэй болон зөвшөөрөлгүй гүйлгээг нэн даруй мэдээлэх. Мөн дансны орлого, зарлагын мэдээллийг цахим шуудан эсвэл мессежээр хянаж байх.
Аюулгүй төхөөрөмж ашиглах: Олон нийтийн үнэгүй Wi-Fi эсвэл үйлчилгээний газрын баталгаагүй дундын компьютер ашиглан интернэт банканд холбогдохоос зайлс хийх, Интернэт банк ашиглахдаа https:// буюу SSL нууцлалын сертификатаар хамгаалагдсан эсэхийг хянах.