Худалдаа Хөгжлийн Банкны Бритто Лэйди картын онцгой урамшуулал эхэллээ. Лэйди карт нь Emart сүлжээ дэлгүүрүүдэд 5% буцаан олголттой, мөн гадаадын бүх пос дээр 3% буцаан олголттой болж шинэчлэгдлээ. Харилцагч Та шинэчлэгдсэн Лэйди картаа захиалаад Францаар аялах эрхийн эзэн болоорой.
Бас Та өдөр бүр Худалдаа Хөгжлийн Банкны FB хуудастай хамт байгаарай. Өдөр бүр танин мэдэхүйн нэг асуулт орно. Асуултад зөв хариулсан харилцагч нар дундаасаа санамсаргүй байдлаар өдөр бүр 1 хүнийг тодруулж Лэйди картаа 100,000 төгрөгийн хамт бэлэглэнэ. Мэдээж тэрхүү картаараа Франц аялах урамшуулалдаа хамрагдах эрхтэй.
Францаар аялах урамшуулалд хэрхэн оролцох вэ?
Шинэчлэгдсэн Лэйди картаа захиалбал урамшууллын 1 эрх цуглуулна.
Лэйди картаараа дэлхийн хаана ч худалдан авалт хийх (дотоодод зөвхөн ХХБ-ны ПОС дээр) бүрдээ урамшууллын 1 эрх цуглуулна
Лэйди картаараа e-commerce буюу онлайн худалдан авалт хийсэн тохиолдолд мөн урамшууллын 1 эрх цуглуулна.
Урамшууллын хугацаа:
2024.04.05 – 2024.05.15 өдрийн хугацаанд үргэлжилнэ.
Францаар аялах урамшуулалд хэрхэн ялагч болох вэ?
Урамшууллын хугацаанд Лэйди карт шинээр захиалсан харилцагч нар дундаас 1 хүнийг Франц аялах эрхийн эзнээр шалгаруулна..
Урамшууллын хугацаанд Лэйди картаараа хамгийн олон удаа гүйлгээ /дүн хамаарахгүй/ хийсэн 1 хүн Франц аялах эрхийн эзэн болно.
Санамж:
Мөрийтэй тоглоомын зориулалттай гүйлгээнд урамшууллын эрх олгогдохгүй.
ДЭЛХИЙ ХААНА Ч БРИТТО КАРТ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК