Skip to main content

АТМ, ПОС АШИГЛАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

4 January 2022

Харилцагч та ХХБ-ны олон улсын картаар Энэтхэг болон Индонези улсад зөвхөн чип технологи нэвтэрсэн АТМ-д бэлэн мөнгө авах боломжтойг анхаарна уу Бэлэн мөнгөний машин ATM болон ПОС төхөөрөмжөөр үйлчлүүлэхдээ дараах зөвлөмжийг анхаарч өөрийгөө эрсдэлээс хамгаалаарай.

  • Картын ПИН кодыг цээжлэх, бичиж тэмдэглэхгүй байх

  • Картын дугаар, Хүчинтэй хугацаа, CVV код, ПИН код, гарын үсэг зэрэг картын нууцлалтай мэдээллийг бусдад задруулахгүй байх

  • Төлбөрийн картыг бусдад дамжуулахгүй байх

  • АТМ-ээр үйлчлүүлэхдээ бусдаас тусламж авахгүй байх

  • АТМ-ын ПИН код оруулах, карт унших хэсгийг сайтар ажиглаж, нууц камер, картын мэдээлэл хуулбарлах нэмэлт төхөөрөмж байгаа эсэхийг нягталж, сэжигтэй зүйл ажиглагдсан тохиолдолд тухайн АТМ-ээр үйлчлүүлэлгүй, банканд нэн даруй мэдэгдэх

  • ПОС машинаар гүйлгээ хийхдээ үйлчилгээний ажилтанд ПИН кодоо хэлэхгүй өөрөө оруулах

  • ПОС машинд аль болох соронзон туузыг уншуулахаас зайлсхийж, картын ЧИП-ийг уншуулж байх

  • Гүйлгээ хийсний дараа карт болон баримтаа марталгүй авах, баримтыг найдвартай устгах

  • Картаа гээгдүүлсэн болон алдсан тохиолдолд банканд нэн дариу мэдэгдэж хаалгах

  • Та үйлчилгээний ажилтан карт уншуулж гүйлгээ хийх явцыг өөрийн биеэр хянаж байгаарай.

  • Картыг тань өөр төхөөрөмж дээр давхар уншуулах, картын дугаарыг шивэх зэрэг үйлдэл хийж байгаа эсэхийг анзаарах.

  • Сэжигтэй гүйлгээ хийгдсэн тохиолдолд банканд мэдэгдэж, шалгуулах