Skip to main content

Амжилт, бүтээл, бахархлаар дүүрэн 29 жил ХХБанк

18 October 2019

Ардчилсан хувьсгал өрнөсөн 1990 оны 10-р сарын 19-ний өдөр Монгол улсад 2 шатлалт банкны системийн үндэс суурийг тавьж Худалдаа хөгжлийн банк, Арилжааны ууган банк болон үйл ажиллагаа эхлүүлсэн түүхтэй. Энэ цагаас хойш харилцагч бүрийнхээ итгэл дээр суурилан банк, санхүүгийн салбарт ШИНИЙГ САНААЧЛАГЧ, АНХДАГЧ, ТЭРГҮҮЛЭГЧ банк байсаар 29-н жилийн ойгоо угтаж байна.

Банк, санхүүгийн салбарыг 1990 оноос эхлээд шинэ үе хүртэлх түүхийг тооцох юм бол 44 арилжааны банк байгуулагдаж, 24 банк ямар нэгэн шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоосон ба өнөөдөр 13-н банк үйл ажиллагаагаа явуулж, ард иргэд, харилцагч байгууллагуудынхаа санхүүгийн найдвартай түнш нь байсаар байна.

Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын аж ахуй нэгжүүдээс олон улсын зах зээл бонд гаргасан анхны бөгөөд цорын ганц банк юм. 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийт 6 удаагийн бондыг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, улсынхаа эдийн засагт 1 их наяд 240 сая ам.долларыг оруулж харилцагчдадаа, зээлдэгчдэдээ хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож, баялаг бүтээгчдэдээ үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.