Skip to main content
r

CRM хариуцсан менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • CRM систем, банкны одоогийн чадамжийн нөхцөл байдалд иж бүрэн шинжилгээ хийж, салбарын тэргүүлэгч CRM платформуудтай харьцуулсан дэлгэрэнгүй gap-analysis болон үнэлгээ хийх, одоогийн процесс, өгөгдлийн урсгал, системийн интеграцийн документ боловсруулж, системийн оновчлолын боломжийг тодорхойлох
  • Харилцагчийн өгөгдлийг шинжилж, хэв маяг, чиг хандлага, сегментчлэлийн боломжуудыг илрүүлж, харилцагчийн аналитикийн тайлан, хяналтын самбар боловсруулах, харилцагчийн зан төлвийн таамаглал загварчлалын санаачилгыг дэмжих
  • CRM системийн хэрэгжилт, төслүүдийг удирдаж, нийлүүлэгчийн үнэлгээ, баримт бичгийн боловсруулалтад туслах, хэрэглэгчийн тест болон системийн баталгаажуулалт хийх, сургалтын материал, баримт бичиг боловсруулах
  • Харилцагчийн одоогийн харилцааны цэгүүдийг зураглаж, оновчлолын боломж тодорхойлж, харилцагчийн замын зураглал болон процессын урсгал боловсруулахад дэмжлэг үзүүлэх, нийцлийн шалгуур, зохицуулагч байгууллагын шаардлагын үнэлгээг боловсруулах
  • KPI болон системийн гүйцэтгэлийн үзүүлэлтийг хянаж тайлагнаж, CRM бодлого, журам боловсруулахад хувь нэмэр оруулах, банкны салбар дахь CRM шилдэг туршлагыг судалж, TDB-ийн CRM гүйцэтгэлийг салбарын жишигтэй харьцуулан үнэлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Боловсрол болон туршлага: Бизнес, Аналитик, Мэдээллийн технологи зэрэг чиглэлээр бакалаврын зэрэгтэй, CRM системийн шинжилгээ, харилцагчийн менежментийн чиглэлээр 3-5 жилийн туршлагатай байх
  • Excel, SQL, Python/R, Bi зэрэг өгөгдөл шинжилгээний хэрэгслүүдийг ахисан түвшинд ашиглаж, харилцагчийн зан төлөвийн дүн шинжилгээ, сегментчлэлийн загвар боловсруулах чадвартай байх
  • CRM системийн архитектур, процесс зураглал, системийн интеграци, UAT баталгаажуулалтын ажлын туршлагатай, CRM платформуудын техникийн онцлогийг харьцуулан үнэлэх чадвартай байх
  • Банкны үйл ажиллагаа, харилцагчийн амьдралын мөчлөг, өгөгдлийн нууцлал, банкны зохицуулалт (KYC/AML) талаарх практик мэдлэгтэй, банкны CRM шаардлагын талаар бүрэн ойлголттой байх
  • Аgile/Scrum аргачлалаар төсөл удирдах, тайлан боловсруулах, илтгэх ахисан түвшний ур чадвартай, сургалтын материал, техникийн баримт бичиг чанартай боловсруулах чадвартай байх.