Skip to main content
tdb

Банкны танилцуулга

Санхүүгийн мэдээлэл

Худалдаа, хөгжлийн банк ХК нь Монгол улсын ууган банкны хувьд салбартаа анхдагч, бусдадаа үлгэрлэгч байхыг бид зорьдог. Цоо шинэ, анхдагч, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 30 жилийн турш манлайлсаар ирсэн нь манай банкны бахархал юм.

ХХБанк нь эргэлзээгүй Монгол улсын банк, санхүүгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг ба зах зээлдээ шинийг санаачлагч, тэргүүлэгч байхыг эрмэлздэг.

Монгол улсын Шилдэг байгууллагын банк:

  • Монгол улсын 36,000 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудтай харилцан хамтран ажиллаж, олон улсын төвшний санхүүгийн шийдэл, төлбөр тооцооны үйлчилгээ, мэргэжлийн зөвлөгөө, тусламжийг хүргэсээр байна.
  • 2019 онд дэлхийн нэр хүнд бүхий Global Banking and Finance Review сэтгүүлээс "Монгол Улсын Шилдэг Байгууллагын Банк"-аар шалгарлаа.
  • 2017 эцсийн байдлаар ХХБанкны худалдааны санхүүжилтийн үйлчилгээний 57.0%-ийг дангаараа гүйцэтгэсэн байна.
    2018 оны II улирлын байдлаар Монгол улсын нийт гадаад төлбөр, тооцооны 80.0%-ийг ХХБанк хийж гүйцэтгэсэн байна.
  • COVID-19 цар тахлын бизнес, эдийн засаг дахь эрсдэлийг бууруулах зорилгоор харилцагч байгууллагуудын санхүүгийн тасалдалгүй байдлыг хангаж ажиллаж байгаа бөгөөд 2020 оны эхний хагас жилийн байдлаар Байгууллагын зээлийн багц банкны системд 25 хувийг эзэлж байна.

Монгол улсын Шилдэг байгууллагын банк:

  • 2020 оны 6-р сарын байдлаар нийт 97 салбар, тооцооны төв, 271 бэлэн мөнгөний АТМ, 9326 гаруй пос терминал болон 2293 чадвартай боловсон хүчнээрээ дамжуулан харилцагчдаа үйлчилж байна.
  • 2020 оны 4 сард, ТиДиБи Онлайн карт захиалга үйлчилгээг шинэчлэн нэвтрүүлж, харилцагч салбарт ирэлгүй зайнаас картаа захиалан хүссэн хаягтаа картаа хүргүүлэн авах боломжийг онлайнаар үзүүлж эхэллээ.
  • 2019 оны 10 сард, үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон Монголбанкны холбогдох журмуудыг үндэслэн “Клирингийн системийн оператор”-ын болон “Төлбөрийн картын процессор”-ын зөвшөөрлийг авснаар бусад арилжааны банкнууд болон ББСБ-ууд, финтек байгууллагуудыг төлбөрийн систем, техник программ хангамж, системийн аюулгүй байдал, найдвартай үйл ажиллагаа зэргээр хангаж, дундын үйлчилгээг үзүүлэх үйлчилгээг санал болгож байна;
  • 2019 оны 7-р сараас эхлэн Зайнаас харилцагч бүртгэх, данс нээх шийдэл бүхий ДАН танилт нэвтрэлтийн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.
  • 2019 оны 3-р сард, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд зориулсан Бизнесийн бичил зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ.
  • 2018 оны 12-р сард, хадгаламж барьцаалсан зээлийг онлайнаар 24 цаг 7-н өдрийн турш харилцагч Та бүхэндээ олгож эхэллээ.
  • 2018 оны 11-р сард, Шоппи ХХК-тай хамтран Монголд анх удаа хүссэн бараагаа онлайн зээлээр худалдан авах боломжтой боллоо.
  • 2018 оны 11-р сард, авто зогсоол худалдан авах зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж эхэллээ.
  • 2018 оны 9-р сараас эхлэн ХУР төрийн мэдээлэл солилцооны системийг үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
  • 2018 оны 6-р сард, үндэсний контент маамуу брэндийг дэмжин хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ.
  • 2017 оны 10-р сард, зээлийн батлан даалтын сантай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ.
  • 2017 оны 9-р сард, Visa Paywave технологи бүхий олон улсын алтан кредит картыг анх удаа зах зээлд нэвтрүүллээ;
    2017 оны 9-р сард, орлого, зарлага болон олон улсын мөнгөн гуйвуулга хийх боломж бүхий ATM-ийг зах зээлд нэвтрүүллээ;
  • 2017 оны 8-р сард, худалдаа эрхлэгч, худалдан авагч хэн бүхэнд тохирох, төлбөрийн цоо шинэ, хялбар шийдэл бүхий дэвшилтэт TDB Pay үйлчилгээг шинээр нэвтрүүллээ;
  • 2017 оны 8-р сард, банкны үйлчилгээг хөдөлгөөнт байдлаар харилцагчийн байгаа газарт үзүүлэх, мөн харилцагчийг бүртгэх банкны суурь бүртгэлийн программтай холбогдсон eReg бүртгэлийн аппликейшныг амжилттай нэвтрүүллээ;
  • 2017 оны 8-р сард, TDB Online цахим үйлчилгээ, АТМ ашиглан харилцагч хаанаас ч, хэзээ ч мөнгөн гуйвуулга хийх, хүлээн авах боломжтой MoneyGram self-service үйлчилгээг нэвтрүүллээ.

Олон улсад Монгол улсын нэр хүндийг өргөгч банк:

  • SMBC банкны 45 сая ам.долларын худалдааны санхүүжилтийн зээлийн шугамыг дахин сэргээв. Тус зээлийн шугамыг аккредитив баталгаажуулах, санхүүжүүлэх, баталгаа гаргах зэрэг төрөл бүрийн худалдааны санхүүжилтийн зорилгоор ашиглаж харилцагчдын гадаад худалдааны үйл ажиллагааг дэмжин ажиллав.
  • БНХАУ-ын орон нутгийн арилжааны банкнуудтай хийж буй идэвхтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлж харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагчдын тус улсаас хийж буй импортын худалдан авалтыг амжилттай санхүүжүүлэв.
  • Испанийн Хаант Улсын Bankinter банктай хамтын ажиллагааг эхлүүлж еврогийн ностро данс нээн тус улс руу түргэн шуурхай гадаад шилжүүлэг хийх нөхцөлийг бүрдүүлэв.
  • Харилцагчдын гадаад төлбөр тооцоог саадгүй, найдвартай гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Сингапур улсын DBS банканд Сингапур долларын данс нээж, үргэлжлүүлэн ам.доллар болон Хонг Конг долларын данс нээхээр ажиллаж байна. Мөн түүнчлэн иргэдэд гадаад мөнгөн гуйвуулгын үйлчилгээг олон сувгаар түргэн шуурхай хүргэх, хялбаршуулах зорилгоор тус банкны шинэ үйлчилгээ болох DBS Remit мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлэх үндсэн орчныг амжилттай бүрдүүлээд байна.
  • АНУ-ын банкнуудтай хийж буй хамтын ажиллагааг улам өргөжүүлж, харилцагчдад ам.долларын гадаад төлбөр тооцооны үйлчилгээг өртөг багатай, түргэн шуурхай, найдвартай үзүүлэх үүднээс АНУ-ын BNY Mellon банканд ам.долларын данс нээх ажлыг эхлүүлээд байна.
  • ХБНГУ-ын Bayerische Landesbank-ны еврогийн ностро дансны хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийг сайжруулан банкны харилцагчдад еврогийн төлбөр тооцооны үйлчилгээг илүү таатай нөхцөлөөр үзүүлэх боломжтой болов.
  • ИБУИНВУ-ын Crown Agents Bank-ны хүсэлтээр ам.доллар болон төгрөгийн валют арилжаа хийх, ИБУИНВУ-аас Монгол улс руу хийх төлбөр тооцооны гарцыг нээх зорилгоор тус банкны төгрөгийн лоро дансыг амжилттай нээв.
  • Asia Money сэтгүүл Худалдаа, хөгжлийн банкыг 2022 оны Монгол улсын “Шилдэг байгууллагын банк”, Байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого хэрэгжүүлэгч шилдэг банк”, “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг банк” –аар тус тус шалгаруулав.
  • Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран UFF форматын төлбөрийн даалгавраар гүйлгээ хийх боломжийг TDB Online үйлчилгээнд шинээр нэвтрүүлэв.