Санал болгох үйлчилгээ
Энэхүү зээлийг эргэлтийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглах боломжтой.
Бичил бизнес эрхлэгч таны бүх төрлийн бизнесийн орлогод үндэслэн богино хугацааны эргэлтийн хөрөнгө болон үйл ажиллагааны зардлаа санхүүжүүлэхэд тань туслах барьцаа хөрөнгө шаардахгүй зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож байна.
Хувиараа бизнес эрхлэгч эмэгтэй та бизнесээ өргөжүүлмээр байна уу?
Тийм бол та эмэгтэй удирдлагатай эсвэл эмэгтэй ажилтан давамгайлсан байхад л тус зээлийг хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгө зориулалтаар авах боломжтой зээл юм.
Арилжааны банкны ПОС төхөөрөмж ашигладаг бизнес эрхлэгч нарт зориулсан нэмэлт барьцаа шаардахгүй олгох "ПОС-ын орлого барьцаалсан зээл"-ийг санал болгож байна.