Урт хугацаат үл хөдлөх хөрөнгийн зээлийн эрсдэлийн даатгалын зорилго
Банкнаас авсан зээлийн санхүүжилтээр үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, оффис болон бусад бизнес эрхлэн явуулах зориулалттай бэлэн ашиглалтад орсон барилга, барилгын тодорхой хэсэг талбай худалдан авах, бэлэн ашиглалтад ороогүй барилгын гүйцэтгэлийг дуусгах, өргөтгөл хийх болон засварлах, үл хөдлөх хөрөнгийг болон байгууллагын төлбөр тасалдалын тохиолдол мөн гэнэтийн ослын улмаас зээлдэгч, хамтран зээлдэгчийн амь нас, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах тохиолдлыг учирч болзошгүй эрсдлүүдээс хамгаалах зорилготой.
Хамтран ажиллаж байгаа даатгалын компани
Юуг даатгуулах вэ?
Үл хөдлөх эд хөрөнгө
Зээлдэгчийн амь нас (Даатгалуулагчийн амь нас, хөдөлмөрийн чадвар бүрэн алдалт)
Төлбөрийн тасалдал
Даатгалын үнэлгээ болон хураамжийн хувь?
Зээлдэгч нь Иргэн бол:
Д/д | Даатгалын зүйл | Даатгалын үнэлгээ | Даатгалын хураамж |
---|---|---|---|
1 | Үл хөдлөх эд хөрөнгө | Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ | 0.12 |
2 | - Зээлдэгч амь насаа алдах - Хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдах | Зээлийн үлдэгдэл дүн | 0.13 |
Зээлдэгч нь Байгууллага бол:
Д/д | Даатгалын зүйл | Даатгалын үнэлгээ | Даатгалын хураамж |
---|---|---|---|
1 | Үл хөдлөх эд хөрөнгө | Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ | 0.12 |
2 | Төлбөрийн тасалдал | Зээлийн үлдэгдэл дүн | 0.12 |
Даатгалын хураамжийг даатгалын компанийн дансанд шилжүүлсэнээр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болно.
Даатгалын гэрээ нь 1 жилийн хугацаатай байна.
Даатгалын хамгаалалт?
Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын эрсдэл. Үүнд:
Гал түймрийн эрсдэл (галын бүх төрлийн эрсдэл);
Цахилгаан, эрчим хүчний эрсдэл;
Усны бүлэг эрсдэл (Сантехникийн эвдрэлээс үүдэлтэй болон дээврээс дусаал, ус гоожих, алдах, дусах зэргээс үүдэх бүх төрлийн эрсдэл)
Байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд (хүчит салхи, цасан ба шороон шуурга, ган зуд, цочир хүйтрэлт, үер, газар хөдлөлт, хөрс чулууны нуралт, овойлт, цөмрөлт, хөрсний усны түвшингийн өөрчлөлт, хүйтэн бороо, аянга, мөндөр, хяруу);
Гуравдагч этгээдийн санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлээс учирч болох аливаа эрсдэл;
Зээлдэгчийн амь насны даатгалын эрсдэл. Үүнд:
Нас барах
Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах
Төлбөрийн тасалдлын даатгалын эрсдэл. Үүнд:
Зээлдэгчийн үйл ажиллагаа дампуурсан нь шүүхээр тогтоогдсон.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэл.
Дайн байлдаан, хувьсгал, үймээн самуун, нийгмийг хамарсан эмх замбараагүй байдлийн үр дагавар.
Даатгалын тохиолдол бий болсон үед яах вэ?
Эд хөрөнгийн даатгалын хувьд даатгалын тохиолдол бий болсоноос хойш ажлын 5 хоногийн дотор даатгагчид мэдэгдэж, дуудлага өгнө:
Амь насны даатгалын хувьд зээлдэгчийн хамтран зээлдэгч эсвэл хууль ёсны өв залгамжлагч нь даатгалын тохиолдол бий болсон тухай банкинд нэн даруй мэдэгдэж зөвлөгөө авах ба нөхөн төлбөрийн материалыг банкны ажилтны зөвлөсний дагуу хуанлийн 90 хоногийн дотор бүрдүүлэн банк болон даатгагчид хүлээлгэн өгнө.
Даатгагч | Холбогдох утас | |
---|---|---|
1 | Миг даатгал ХХК | 75756000 |
2 | Ард даатгал ХК | 77200088 |
Даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал?
Даатгуулагчийн өргөдөл (албан бичиг)
Даатгалын баталгааны эх хувь
Хохирлын шалтгаан, хэмжээг тодорхойлсон акт материал;
Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт
Зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдсаныг нотлох шүүх эмнэлгийн болон эмнэлгийн магадлагаа, нас барсны гэрчилгээ
Зээл, барьцааны гэрээний хуулбар
Зээлдэгчийн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаныг нотлох /эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт/ эмнэлгийн акт, тодорхойлолт, бусад нотлох баримтууд
Банкны тодорхойлолт