Тоног төхөөрөмжийн зээлийн эрсдэлийн даатгалын зорилго
Худалдаа хөгжлийн банкны тоног төхөөрөмжийн зээлийн барьцаанд тавигдсан тоног төхөөрөмж, хүнд машин механизм, хүнд даацын тээврийн хэрэгслийг бүрэн болон бүрэн бус даатгалд хамруулж, учирч болох эрсдэлээс хамгаалах зорилготой.
Хамтран ажиллаж байгаа даатгалын компаниуд
Миг даатгал ХХК
Юуг даатгуулах вэ?
Худалдаа, хөгжлийн банкны тоног төхөөрөмжийн зээлийн барьцаанд тавигдсан
- Хүнд даацын тээврийн хэрэгсэл
- Хүнд машин механизм
- Үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж
Даатгалын эрсдэл, үнэлгээ, хураамжийн хувь?
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн даатгал
Даатгалын хамгаалалт | Даатгалын үнэлгээ | Даатгалын хураамжийн хувь (жилийн) |
---|---|---|
Үндсэн хамгаалалт: - Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт, шаталт, удирдлагатай болон удирдлагагүй нисдэг биетийн осол Байгалийн аюул, осол, гамшиг, газар хөдлөлт, хүчит салхи, шуурга, үер, аянга, хөрсний суулт, цөмрөлт, гулгалт, хагаралт Усны бүлэг эрсдэл (Сантехникийн осол, ус түгээгүүрт бэхлэгдсэн хаалтын, эсхүл дамжуулах хоолойноос ус алдах, усан хангамжийн хоолойн системтэй бэхлэгдсэн төхөөрөмжөөс ус алдах, халуун ус, эсхүл уурын халаагуурын төхөөрөмжөөс ус алдах, агаар, дулаан шахуургаас ус алдах)Цахилгааны эрсдэл, цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзон нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл, тусгаарлагчийн гэмтлийн эрсдэл Хулгай - Даатгуулагч, түүний ажилтнуудын санамсар, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй Дотоод тээвэрлэлтийн үеийн эрсдэл |
Зах зээлийн үнэлгээ эсвэл Зээлийн үлдэгдэл болон эхний 3 сарын зээлийн хүүгийн нийлбэрээс багагүй дүнгээр илэрхийлэгдсэн мөнгөн дүн | 0.55% |
Хүнд даацын тээврийн хэрэгслийн даатгал
Даатгалын хамгаалалт | Даатгалын үнэлгээ | Даатгалын хураамжийн хувь (жилийн) |
---|---|---|
Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл: - Зам тээврийн осол; - Онхолдох, хоорондоо мөргөлдөх, биет зүйл мөргөх, шарваж гулсах; - Элдэв биет зүйлд цохиулах, ухрах, зогсох, байрлуулах үйлдэл хийх үед учрах хохирол; - Газрын нуралт, хөрс чулууны нуралт, цөмрөлтөд өртөх; - Байгалийн эрсдэл; - Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт, шаталт, удирдлагатай болон удирдлагагүй нисдэг биетийн осол - Цахилгааны эрсдэл, цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзны нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл, тусгаарлагчийн гэмтлийн эрсдэл; - Усны бүлэг эрсдэл (Сантехникийн осол, ус түгээгүүрт бэхлэгдсэн хаалтын, эсхүл дамжуулах хоолойноос ус алдах, усан хангамжийн хоолойн системтэй бэхлэгдсэн төхөөрөмжөөс ус алдах, халуун ус эсвэл уурын халаагуурын төхөөрөмжөөс ус алдах, агаар, дулаан шахуургаас ус алдах). Автограж, зогсоол, талбайд хадгалагдах үеийн эрсдэл: - Гадны бүх төрлийн эх үүсвэрээс үүдэлтэй гал түймэр; - Тэсрэлт, дэлбэрэлт; - Барилгаас үүдэлтэй эрсдэл: Зогсоол, талбай, автогражид зогсож байх үеийн барилгын нуралт, элдэв зүйл дээрээс унах; - Байгалийн эрсдэл Бусдын нөлөөгөөр эвдэрч гэмтэх эрсдэл: - Элдэв биет зүйлд цохиулах; - Гуравдагч этгээдийн санамсаргүй болон санаатай үйлдэл; - Жолоо шилжүүлсэн үеийн эрсдэл |
Зах зээлийн үнэлгээ эсвэл Зээлийн үлдэгдэл болон эхний 3 сарын зээлийн хүүгийн нийлбэрээс багагүй дүнгээр илэрхийлэгдсэн мөнгөн дүн | 0.65% |
Хүнд машин механизмын даатгал
Даатгалын хамгаалалт | Даатгалын үнэлгээ | Даатгалын хураамжийн хувь (жилийн) |
---|---|---|
Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн эрсдэл : - Зам тээврийн осол; - Онхолдох, хоорондоо мөргөлдөх, биет зүйл мөргөх, шарваж гулсах; - Элдэв биет зүйлд цохиулах, ухрах, зогсох, байрлуулах үйлдэл хийх үед учрах хохирол; - Газрын нуралт, хөрс чулууны нуралт, цөмрөлтөд өртөх; - Байгалийн эрсдэл; - Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт, шаталт, удирдлагатай болон удирдлагагүй нисдэг биетийн осол; - Цахилгааны эрсдэл, цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзон нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл, тусгаарлагчийн гэмтлийн эрсдэл; - Усны бүлэг эрсдэл (Сантехникийн осол, ус түгээгүүрт бэхлэгдсэн хаалтын, эсхүл дамжуулах хоолойноос ус алдах, усан хангамжийн хоолойн системтэй бэхлэгдсэн төхөөрөмжөөс ус алдах, халуун ус эсвэл уурын халаагуурын төхөөрөмжөөс ус алдах, агаар, дулаан шахуургаас ус алдах) Автограж, зогсоол, талбайд хадгалагдах үеийн эрсдэл: - Гадны бүх төрлийн эх үүсвэрээс үүдэлтэй гал түймэр; - Тэсрэлт, дэлбэрэлт; - Барилгаас үүдэлтэй эрсдэл: Зогсоол, талбай, автогражид зогсож байх үеийн |
Зах зээлийн үнэлгээ эсвэл Зээлийн үлдэгдэл болон эхний 3 сарын зээлийн хүүгийн нийлбэрээс багагүй дүнгээр илэрхийлэгдсэн мөнгөн дүн | 0.60% |
Даатгалын хураамжийг даатгалын компанийн дансанд шилжүүлсэнээр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болно.
Даатгалын гэрээ нь 1 жилийн хугацаатай байна.
Даатгалын нөхөн төлбөр ямар тохиолдолд олгогдохгүй вэ?
Гэрээнд зааснаас бусад эрсдэл учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгогдохгүй.
Даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд яах вэ?
МИГ даатгал ХХК-д хотод 24 цагийн дотор, орон нутагт 72 цагийн дотор (75756000) мэдэгдэнэ.
Даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал?
Даатгуулагчийн өргөдөл;
Даатгалын гэрээ эсвэл гэрээт баталгааны эх хувь;
Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
Шаардлагатай гэж үзсэн бусад баримт, материал;