Орон сууцны зээл хүсэгч яагаад даатгалд хамрагдах шаардлагатай вэ?
Монголбанкны “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” болон Монголын Ипотекийн Корпорацийн шаардлагын дагуу банкнаас орон сууцны зээл хүсэгч нь хөрөнгийн болон гэнэтийн осол, хөдөлмөрийн чадвар бүрэн алдалтын даатгалд хамрагддаг.
Юуг даатгуулах вэ?
- Зээлээр санхүүжүүлж буй орон сууц, амины орон сууц
- Зээлдэгчийн амь нас (гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах)
Даатгалын хамгаалалт?
Хөрөнгийн даатгал нь даатгалын зүйл болох орон сууц, амины орон сууцыг дараах эрсдэлүүдээс хамгаалдаг:
Гал түймрийн эрсдэл (галын бүх төрлийн эрсдэл);
Цахилгаан эрчим хүчний эрсдэл;
Усны бүлэг эрсдэл (Сантехникний эвдрэлээс үүдэлтэй болон дээврээс дусаал, ус гоожих, алдах);
Байгалийн эрсдэл (газар хөдлөлт, хүчит салхи, цасан болон шороон шуурга, ган, зуд, цочир хүйтрэлт, үер, хөрсний усны түвшингийн өөрчлөлт, аянга, мөндөр);
Ахуйн эрсдэл (Гуравдагч этгээдийн санаатай үйлдэл , хулгайн сэдэлтэй оролдлогын улмаас даатгалын зүйл эвдэрч гэмтэх);
Амь насны даатгалаар зээлдэгч болон хамтран зээлдэгчид дараах эрсдэлүүд учрахад нөхөн төлбөр олгогддог:
Гэнэтийн ослын улмаас зээлдэгч нас барах;
Гэнэтийн ослын улмаас зээлдэгч хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах.
Даатгалын үнэлгээ, хураамжийн хувь хэмжээ?
Даатгалын зүйл | Даатгалын үнэлгээ | Даатгалын хураамжийн хувь хэмжээ /жилийн/ |
---|---|---|
Орон сууц | Хөрөнгийн үнэлгээ | 0.10% |
Зээлдэгчийн амь нас | Зээлийн үлдэгдэл | 0.13% |
Даатгалын хураамжийг даатгалын компанийн дансанд шилжүүлсэнээр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болох ба зээлдэгч даатгалын гэрээгээ жил бүр сунгуулж байх үүрэгтэй.
Даатгалын тохиолдол бий болсон үед яах вэ?
Эд хөрөнгийн даатгалын хувьд даатгалын тохиолдол бий болсоноос хойш ажлын 5 хоногийн дотор даатгагчид мэдэгдэж, дуудлага өгнө:
Амь насны даатгалын хувьд зээлдэгчийн хамтран зээлдэгч эсвэл хууль ёсны өв залгамжлагч нь даатгалын тохиолдол бий болсон тухай банкинд нэн даруй мэдэгдэж зөвлөгөө авах ба нөхөн төлбөрийн материалыг банкны ажилтны зөвлөсний дагуу хуанлийн 90 хоногийн дотор бүрдүүлэн банк болон даатгагчид хүлээлгэн өгнө.
| Даатгагч | Холбогдох утас |
---|---|---|
1 | Миг даатгал ХХК | 75756000 |
2 | Ард даатгал ХК | 77200088 |
Даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал?
Даатгуулагчийн өргөдөл;
Даатгалын баталгааны эх хувь, эсвэл хуулбар;
Хохирлын шалтгаан, хэмжээг тодорхойлсон акт материал;
Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
Зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдсаныг нотлох шүүх эмнэлгийн болон эмнэлгийн магадлагаа, нас барсаны гэрчилгээ;
Зээлдэгчийн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаныг нотлох (эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт) эмнэлгийн акт, тодорхойлолт, бусад нотлох баримтууд;
Зээлийн болон барьцааны гэрээ;
Банкны тодорхойлолт;