Хэрэв Та Монголд байгаа бол:
Та картаа алдсан даруйдаа 24 цагийн лавлах утас 19001977 дугаарт холбогдон картаа хаалгана уу. Мөн өөрт ойрхон дурын салбарт цахим үнэмлэхний хамт хандах боломжтой. Ти-Ди-Би онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол нэвтрэн орж картаа түр хаах болон буцаан нээх боломжтой.
Хэрэв Та гадаад улс оронд байгаа бол:
Та ХХБ-ны (976) 70161988 дугаар, viber 99001977, we chat 99001977, skype tdb_info болон [email protected] цахим шуудангийн хаягаар хандаж, картаа түр хугацаагаар хаалгуулах боломжтой. Ти-Ди-Би онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол нэвтрэн орж картаа түр хаах болон буцаан нээх боломжтой.
Юуны өмнө та хилийн чанадаас холбогдож болох 24 цагийн лавлах утас (976) 70161988 дугаар, viber 99001977, we chat 99001977, skype tdb_info болон [email protected] цахим шуудангийн хаягаар мэдэгдэж картаа түр хугацаагаар хаалгуулах хэрэгтэй.
Гадаадын банкны АТМ-д хураагдсан картыг Олон Улсын Визагийн журмаар харилцагчид буцаан олгодоггүй ба та шинээр карт авах хэрэгтэй болно. Үүний тулд та ХХБ-ны [email protected] хаяг руу карт дахин авах хүсэлтээ банкинд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа илгээх боломжтой.
Та ЮнионПэй картаас бусад төрлийн картандаа зайнаас пин код үүсгэн авах боломжтой бөгөөд дараах заавартай танилцана уу. Та гүйлгээний эрхтэй Тидиби онлайн үйлчилгээнд бүртгэлтэй бол цахим банкаараа нэвтэрч орон карт хэсэг рүү нэвтрэн "пин код авах" гэснийг сонгон банканд бүртгэлтэй гар утасны дугаартаа шинээр пин код хүлээн авах боломжтой. Тидиби онлайн банк байхгүй бол бүртгэлтэй и-мэйл хаягаасаа [email protected] хаягаар мэйл илгээн гараар маягт бөглөж, эсвэл салбарт бичиг баримттайгаа хандаж шинээр пин код авна уу.
Та дотоодын картаар зөвхөн дотоодын сайтууд дээр онлайн гүйлгээ хийх боломжтой бөгөөд гадаадын интернэтээр үйлчилгээ үзүүлдэг веб хуудсаар үйлчлүүлэхийн тулд ОУ-ын карттай байх шаардлагатай юм.
Та тухайн бараа үйлчилгээ худалдан авч байгаа веб сайтынхаа үйлчлэх хүрээ болон найдвартай байдлыг сайтар шалгах хэрэгтэй. Заавал оруулах шаардлагатай мэдээлэлд картын дугаар, CVV код болон картын хүчинтэй хугацаа зэрэг орно. Гүйлгээ хийх гэж буй веб сайт нь "Verified by VISA" үйлчилгээг нэвтрүүлсэн бол та картынхаа интернэт пин кодыг ашиглан гүйлгээ хийх боломжтой.
Худалдаа, хөгжлийн банкны дурын АТМ ашиглан интернэт пин кодоо авах боломжтой.
АТМ ашиглах боломжгүй тохиолдолд манай банкны лавлах төвийн 19001977 утсаар, [email protected] цахим хаягаар хандах мөн Ти-Ди-Би Онлайн үйлчилгээ ашиглаад интернэт пин кодоо авах боломжтой.
Та картаа ХХБ-ны салбарын байран дахь АТМ-д хураалгасан бол:
Та бичиг баримтаа салбарын ажилтанд шалгуулан хураагдсан картаа буцаан авах боломжтой.
Та картаа ХХБ-ны салбарын байрнаас бусад газарт байрлах АТМ-д картаа хураалгасан бол:
24 цагийн лавлах утас 19001977 дугаарт холбогдон таны карт хураагдаж ирсэн эсэхийг шалгуулж ХХБ-ны төв байранд өөрийн биеэр бичиг баримтын хамт ирж хураагдсан картаа буцаан авах боломжтой.
Бусад арилжааны банкны АТМ-д картаа хураалгасан бол:
24 цагийн лавлах утас 19001977 дугаарт холбогдон таны карт хураагдаж ирсэн эсэхийг шалгуулж ХХБ-ны төв байранд өөрийн биеэр бичиг баримтын хамт ирж хураагдсан картаа буцаан авах боломжтой.
Та картаар хийгдсэн гүйлгээний мэдээллээ дараах байдлаар шалгах боломжтой. Үүнд:
Хэрэв Та TDB-Online болон Мост мони үйлчилгээний хэрэглэгч бол:
Өөрийн эрхээр үйлчилгээнд нэвтрэн дансны хуулгаа шалгаснаар картаар хийсэн гүйлгээний мэдээллээ шалгах боломжтой.
Та тус үйлчилгээнд бүртгэлгүй бол өөрийн биеэр бичиг баримтын хамт банкны дурын салбарт хандан бүртгүүлэх боломжтой.
Хэрэв Та Мессеж банк үйлчилгээний хэрэглэгч бол:
Амжилттай хийгдсэн картын гүйлгээ бүрийн мэдээлэл таны и-мэйл хаягаар болон үйлчилгээнд бүртгэлтэй утасны дугаараар илгээгдэх болно.
Та мессеж банк үйлчилгээнд бүртгэлгүй бол 24 цагийн лавлах утас 19001977 дугаар болон [email protected] цахим хаягаар банкинд бүртгэлтэй утасны дугаар болон и-мэйл хаягнаасаа хандахаас гадна өөрийн биеэр бичиг баримттайгаа банкны аль ч салбарт хандаж бүртгүүлэх боломжтой.
ХХБ-ны салбар нэгжээс хуулга авах:
Та өөрийн биеэр бичиг баримтын хамт банкны дурын салбарт хандаж картын гүйлгээгээ шалгуулах боломжтой.
Таны картын хүчинтэй хугацаа дууссан болон алдаж гээсэн тохиодолд банкинд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа [email protected] цахим хаягт карт дахин захиалах хүсэлтээ илгээх боломжтой.
Та мессеж банк үйлчилгээ ашиглан дансны үлдэгдэл болон дансны дугаараа мэдэх боломжтой. Мессеж банк үйлчилгээнд бүртгүүлэхдээ: Лавлах утас 19001977 дугаар болон [email protected] хаягаар банкинд бүртгэлтэй утасны дугаар болон и-мэйл хаягнаасаа холбогдон бүртгүүлэх боломжтой. Мөн өөрийн бичиг баримттайгаа банкны дурын салбарт хандаж болно.
Хэрвээ та манай банкны салбарт хандан лимит өсгөх хүсэлт гаргах боломжгүй гадаадад болон орон нутагт байгаа бол [email protected] хаягт и-мэйлээр, 133133 тусгай дугаарт мессежээр банкинд бүртгэлтэй и-мэйл хаяг болон гар утасны дугаараас картын гүйлгээний лимит өсгүүлэх хүсэлтээ илгээх боломжтой.
Таны картын ард гарын үсэг зурах хэсгийн харалдаа 3 оронтой тоо байгаа. Тухайн код нь таны картны CVV код юм.
Бурзай карт нь бусад төлбөрийн картын адил ашиглагдах ба давуу тал нь Улаанбаатар Их дэлгүүрт хөнгөлөлт эдлэх боломтой байдаг юм. Картын хөнгөлөлт нь гүйлгээ хийсний дараа өдөр дансандаа орох болно.
Карт захиалж авахад ажлын 2-3 хоногт гардаг. Хэрвээ та яаралтайгаар захиалж авах бол нэмэлт 10000 төгрөгийн шимтгэл төлөөд манай Төв салбар, Энхтайван салбар, Пийс тауэр тооцооны төвийн аль нэг дээр ажлын өдөр 2 цагаас өмнө захиалвал оройдоо гарах боломжтой байдаг.
Дотоодын төгрөгийн картын дансны үлдэгдэлд жилийн 3.6%-ийн , олон улсын долларын картын дансны үлдэгдэлд жилийн 1.8%-ийн , еврогийн картын дансны үлдэгдэлд жилийн 1.2%-ийн хүү тус тус бодогддог байгаа.
Дотоодын болон олон улсын виза карт нь тус тусдаа худалдаалах үнэтэй тул та олон улсын карт шинээр захиалж авах хэрэгтэй.
Юнион пэй карт нь нэг картан дээр төгрөг, доллар , юанийн гэсэн 3дансыг холбон ашиглах боломжтой байдгаараа онцлог юм. Та картаа Монголд ашиглавал төгрөгийн данснаас , Хятадад ашиглавал юанийн данснаас харин бусад оронд долларын данснаас гүйлгээ нь хийгдэх болно.
Та дотоодын энгийн карт дахин захиалж авах бол 5000 төгрөгний шимтгэлтэй. Харин олон улсын виза болон юнион пэй картаа дахин захиалж авах бол 15000 төгрөгний шимтгэлтэй.
Худалдаа хөгжлийн банк дотроо ATM-с картын дугаараар мөнгө шилжүүлж болно. Харин бусад арилжааны банк руу мөнгө шилжүүлэх бол заавал дансны дугаараар нь шилжүүлэх хэрэгтэй.
Дотоодын картын дансандаа гадаадаас мөнгө хүлээн авах боломжтой бөгөөд тухайн өдрийн валютын ханшаар хөрвөөд орох болно.
Уучлаарай лавлагаагаар үйлчлэх боломжгүй. Хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортоор үйлчлэх боломжтой байдаг.
Хэрвээ та Монголд байгаа бол манай лавлах утас 19001977 дугаараар харин гадаадад байгаа бол 70161988 дугаараар болон [email protected] цахим хаягаар хандан картын мэдээллээ шалгуулна уу.
Таны картын хүчинтэй хугацаа дууссан, эсвэл картаа алдаж гээсэн бол бичиг баримттайгаа дурын салбарт хандан карт дахин захиалах боломжтой. Хэрэв гадаадад байдаг бол банкинд бүртгэлтэй и-мэйл хаягнаасаа [email protected] цахим хаягт карт дахин захиалах хүсэлтээ илгээх боломжтой.
Харилцагч:
- Зөвхөн дансны мэдээлэл харах эрхтэй.
- Нэг удаагийн гүйлгээний лимит: 1 сая төгрөг
- Өдрийн гүйлгээний лимит: 3 сая төгрөг
- Хуучин дансны мэдээлэл харах боломжгүй
Шинэ харилцагч:
- Зөвхөн дансны мэдээлэл харах эрхтэй.
ОТР аппликейшн нь нэг удаагийн нууц үг үүсгэгч аппликейшн бөгөөд TDB Online плас үйлчилгээгээр 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ хийх үед ашиглагддаг. Гүйлгээ хийх үед ОТР Мобайл гэж гарч ирсэн талбар дээр гар утсан дээр суулгасан ОТР аппликейшнаасаа гүйлгээ хийх нууц үг үүсгэж авна. ОТР-д нэг удаа үүсгэгдэж буй нууц үг нь 36 секундийн хугацаатай.
Хэрэв сериал дугаараа мартсан бол банканд бүртгэлтэй утас болон и-мэйл хаягаас 1900-1977 дугаарт холбогдох, [email protected] хаягт и-мэйл илгээн авах боломжтой. Идэвхжүүлэх кодоо мартсан бол өөрийн бичиг баримттай салбарт хандан дахин авна уу. /Идэвхжүүлэх код нь анх уг үйлчилгээнд бүртгүүлэхэд и-мэйл хаягаар илгээгддэг тул өмнөх и-мэйлээ шалгаж үзнэ үү. /
Та банканд бүртгэлтэй утас болон и-мэйл хаягаар 1900-1977 болон /70161988 гадаадаас/ [email protected] хаягаар холбогдон нууц үгний блокоо гаргуулах боломжтой.
Мөн өөрийн бичиг баримттайгаа манай банкны дурын салбарт хандаж болно. Мөн харилцагч та "Нууц үгийн блок гаргах" гэсэн товч дээр дарж хувийн мэдээллээ оруулан бүртгэлтэй и-мэйлд тань идэвхжүүлэх код илгээгдэнэ. Уг кодыг идэвхжүүлэх код хэсэгт оруулж блокоо гаргах боломжтой.
Та TDB Online үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол "нууц үг шинээр үүсгэх" хэсэгт хандан сэргээн авах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад, үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад "үргэлжлүүлэх" товчийг дарна уу.
Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр и-мэйл хаягаар ирсэн идэвхжүүлэх код 6 оронтой тоог оруулан "Сэргээх" товчийг дарснаар таны бүртгэлтэй гар утсанд шинэ нууц үг илгээгдэх болно. Мөн өөрт ойр байрлах салбарт хүчинтэй бичиг баримттай очин сэргээн авах боломжтой.
Та TDB Online үйлчилгээний эрхээ сунгахын тулд сунгах хугацаагаа сонгож үргэлжлүүлэх товчийг дарснаар нэвтрэх нууц үгээ оруулах талбар гарч ирнэ. Сунгалт хийхэд ямар нэгэн шимтгэлгүй бөгөөд нэвтрэх "нууц үг" талбарт нэвтрэх нууц үгээ оруулснаар таны үйлчилгээний эрх сунгагдах болно.
Мөн өөрт ойр байрлах салбарт хүчинтэй бичиг баримттай очин эрхийн хугацааг сунгуулах боломжтой.
TDB Online үйлчилгээ нь дараах 4 төрлийн багцын сонголттой.
Таныг гүйлгээ хийхэд "Танд энэ үйлдлийг хийх эрх олгогдоогүй байна" гэсэн алдаа гарч байгаа бол та гүйлгээний эрхгүй буюу TDB Online Info багц ашиглаж байна гэсэн үг юм. Тиймээс та гүйлгээ хийх эрхтэй бусад багцуудаас сонгон өөрт ойр байрлах салбарт хандаж бүртгүүлнэ үү.
Васко төхөөрөмж нь огт асахгүй, тоо өөрчлөгдөхгүй, алдаатай гарж ирэх болон тоо нь бүдэг харагдаж байгаа бол та өөрт ойрхон байрлах дурын салбарт хандах бөгөөд тухайн төхөөрөмжийг шалгасны дараа танд эргэн хариу мэдэгдэнэ.
Та манай банкны төв лавлах утас 1900-1977 /гадаадаас 70161988/ дугаарт болон бүртгэлтэй и-мэйл хаягаар [email protected] хаягт хандан мэдээллээ шалгуулж зөвлөгөө авна уу.
Та ТиДиБи Онлайн үйлчилгээний “Бэлэн мөнгө авах ” цэсээр нэвтэрч гүйлгээний дүн оруулан гарсан QR кодоо АТМ дээрх бэлэн мөнгө хүлээн авах хэсгийн дээд талд байршуулснаар хүлээн авах боломжтой байна.
Шинээр билл төлбөр бүртгэхдээ “Нүүр – Төлбөр” цэсэд хандан “Билл бүртгэх” товчийг дарснаар билл төлбөрүүдээс сонгон харгалзах мэдээллийг оруулна. Ингэснээр Таны билл төлбөр бүртгэгдэж “Бүртгэсэн билл төлбөр”-ийн жагсаалтад нэмэгдэнэ. “Бүртгэсэн билл төлбөр” цэсээс өөрийн төлөх билл төлбөрийг сонгон гүйлгээний дүн, шилжүүлэх дансыг сонгож “Үргэлжлүүлэх” товчийг дарснаар таны билл төлбөр төлөгдөж и-баримт нь таны бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээгдэнэ.
Та ТиДиБи Онлайн үйлчилгээний “Нүүр – Төлбөр - Нэгж цэнэглэх” цэсэд нэвтэрч Мобиком, Юнител, Скайтел, Жи-мобайл операторуудын аль нэгийг сонгоно. Нэгжийн төрөл, утасны дугаар, төлбөр төлөх данс, гүйлгээний утгыг оруулж мэдээллүүдийг шалган төлбөр хийгдэнэ.
Та зайнаас буюу TDB Online үйлчилгээнд зөвхөн дансны мэдээлэл авах эрхээр бүртгүүлэх боломжтой. Та манай банкны [email protected] и-мэйл хаягт банканд бүртгэлтэй и-мэйл хаягаас TDB Online үйлчилгээнд бүртгүүлэх байгууллагын албан хүсэлтээ ирүүлэн бүртгүүлэх боломжтой.
ОТР аппликейшн нь нэг удаагийн нууц үг үүсгэгч аппликейшн бөгөөд TDB Online плас эрхийн бүлгээр нэвтэрч ороход ашиглагддаг. ОТР Мобайл гэж гарч ирсэн талбар дээр гар утсан дээр суулгасан ОТР аппликейшнаасаа нэвтрэх нэг удаагийн нууц үг үүсгэж авна. ОТР-д нэг удаа үүсгэгдэж буй нууц үг нь 36 секундийн хугацаанд хүчинтэй байна.
Хэрэв сериал дугаараа мартсан бол банканд бүртгэлтэй утас болон и-мэйл хаягаас 1900-1977 дугаарт холбогдох, [email protected] хаягт и-мэйл илгээн авах боломжтой. Идэвхжүүлэх кодоо мартсан бол өөрийн бичиг баримттай салбарт хандан дахин авна уу. /Идэвхжүүлэх код нь анх уг үйлчилгээнд бүртгүүлэхэд и-мэйл хаягаар илгээгддэг тул өмнөх и-мэйлээ шалгаж үзнэ үү./
Албан бичгээр гаргасан хүсэлтээ [email protected] хаягаар үйлчилгээнд бүртгүүлсэн и-мэйл хаягаас илгээх болон манай банкны дурын салбарт байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар албан бичгээр гаргасан хүсэлтээ өгч нууц үгийн блок гаргуулах боломжтой. Хэрэв таны нэвтрэх нууц үг блоклогдсон бол “Нууц үгийн блок гаргах” гэсэн товч дээр дарж байгууллагын мэдээллийг оруулан бүртгэлтэй и-мэйл хаягт идэвхжүүлэх код илгээгдэнэ. Уг кодыг идэвхжүүлэх код хэсэгт оруулснаар нэвтрэх нууц үгийн блок гаргах боломжтой.
Албан бичгээр гаргасан хүсэлтээ [email protected] хаягаар үйлчилгээнд бүртгүүлсэн и-мэйл хаягаас илгээх болон манай банкны дурын салбарт байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар албан бичгээр гаргасан хүсэлтээ өгч нууц үгний блокоо гаргуулах боломжтой.
Та TDB Online үйлчилгээний нэвтрэх нууц үгээ мартсан бол "нууц үг шинээр үүсгэх" хэсэгт хандан сэргээн авах боломжтой. Үүний тулд хэрэглэгчийн нэр хэсэгт нэвтрэх нэрээ оруулаад, үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаяг болон зурган кодыг оруулаад "үргэлжлүүлэх" товчийг дарна уу. Дараа нь тухайн цонхоо хаалгүйгээр и-мэйл хаягаар ирсэн идэвхжүүлэх код 6 оронтой тоог оруулан "нууц үг сэргээх" товчийг дарснаар таны бүртгэлтэй гар утсанд шинэ нууц үг илгээгдэх болно. Мөн өөрт ойр байрлах салбарт хүчинтэй бичиг баримттай очин сэргээн авах боломжтой.
Албан бичгээр банкны дурын салбарт хүсэлтээ гаргах болон байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар албан бичгээр гаргасан хүсэлтээ өгч гүйлгээний нууц үг шинээр үүсгэх боломжтой.
Албан бичгээр гаргасан хүсэлтээ [email protected] хаягаар үйлчилгээнд бүртгүүлсэн и-мэйл хаягаас илгээх болон манай банкны дурын салбарт байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар албан бичгээр гаргасан хүсэлтээ өгч эрхийн хугацааг сунгуулах боломжтой.
TDB Online үйлчилгээ нь дараах 4 төрлийн багцын сонголттой.
Таныг гүйлгээ хийхэд "Танд энэ үйлдлийг хийх эрх олгогдоогүй байна" гэсэн алдаа гарч байгаа бол та гүйлгээний эрхгүй буюу TDB Online Info багц ашиглаж байна гэсэн үг юм. Тиймээс та гүйлгээ хийх эрхтэй бусад багцуудаас сонгон өөрт ойр байрлах салбарт хандаж бүртгүүлнэ үү.
Васко төхөөрөмж нь огт асахгүй, тоо өөрчлөгдөхгүй, алдаатай гарж ирэх болон тоо нь бүдэг харагдаж байгаа бол та өөрт ойрхон байрлах дурын салбарт хандах бөгөөд тухайн төхөөрөмжийг шалгасны дараа танд эргэн хариу мэдэгдэнэ.
Та манай банкны төв лавлах утас 1900-1977 /гадаадаас 70161988/ дугаарт болон бүртгэлтэй и-мэйл хаягаар [email protected] хаягт хандан мэдээллээ шалгуулж зөвлөгөө авна уу.
Хэрэв та Мост Монид бүртгэлтэй нууц асуулт хариултаа мэдэж байгаа бол пин код, нууц үг сэргээх хэсгээр хандаж блокоо гаргах боломжтой. Эсвэл банканд бүртгэлтэй гар утасны дугаараас 1900-1977 утсаар болон бүртгэлтэй и-мэйл хаягаас [email protected] хаягт хандаж зайнаас блокоо гаргуулж болно. Дээрх хувилбаруудаас гадна салбарт өөрийн биеэр хандан Мост Мони үйлчилгээний блокоо гаргуулах боломжтой.
Хэрэв та Мост Мони үйлчилгээний нууц үгээ мартсан бол үйлчилгээнд бүртгэлтэй нууц асуулт хариултаа ашиглан сэргээн авах боломжтой. Эсвэл банканд бүртгэлтэй и-мэйл хаягаас [email protected] хаягаар и-мэйл илгээн гараар маягт бөглөж бичиг баримтын хамт илгээснээр банкны ажилтнаар шинэ нууц үг үүсгүүлэн авах боломжтой. Мөн өөрт ойр салбарт бичиг баримттайгаа хандан шинэ нууц үг үүсгүүлэн авах боломжтой.
Хэрэв та Мост Мони үйлчилгээний пин кодоо мартсан бол үйлчилгээнд бүртгэлтэй нууц асуулт хариултаа ашиглан өөрөө сэргээн авах боломжтой. Эсвэл банканд бүртгэлтэй и-мэйл хаягаас [email protected] хаягаар и-мэйл илгээн гараар маягт бөглөж бичиг баримтын хамт илгээснээр банкны ажилтнаар шинэ пин код үүсгүүлэн авах боломжтой. Эдгээрийн аль аль нь боломжгүй байвал дурын салбарт бичиг баримттайгаа хандан шинэ пин код үүсгүүлэн авна уу.
Шууд орохгүй. Ажлын өдрүүдэд 15:30 цагаас өмнө хийгдсэн гүйлгээ 2-3 цагийн дараа орно. 15:30 цагаас хойш хийгдсэн гүйлгээ дараагийн ажлын өдөр орно.
Та PlayStore болон Appstore-с "Most Money" аппликейшн татаж суулгана уу.
Та Мост Монид бүртгэлтэй гар утасны дугаараа шинэчлүүлэх бол дурын салбарт бичиг баримттайгаа хандаарай.
Тан код гэдэг нь нэг удаа ашиглаад хүчингүй болдог 6 оронтой тоон илэрхийлэл бүхий нууц код бөгөөд Мост Мони аппликейшнд нэвтэрсний дараа үүсгэн авна. Энэхүү код нь 5 минутын хугацаанд хүчинтэй ба ХХБ-ны АТМ дээрээс картгүйгээр бэлэн мөнгө авах, банкны салбар дээр утасны дугаараар бэлэн зарлага хийх, пос дээр худалдан авалт хийх зэрэг тохиолдлуудад ашиглах боломжтой.
Та Мост Мони үйлчилгээ рүү нэвтэрч ороод тан код гэсэн хэсгээс нууц үг авах ба уг нууц үгээр манай банкны салбар болон АТМ-с картгүйгээр бэлэн мөнгө авч болно.
Мост мони үйлчилгээ нь өдөрт 5 сая төгрөг хүртэл гүйлгээ хийх боломжтой. Хэрэв та хүсвэл банкны дурын салбарт хандан өдрийн гүйлгээний лимитийг 10 сая төгрөг хүртэл өсгөх боломжтой.
Та Мост Мони үйлчилгээндээ нэвтрэн "Билл төлөлт" цэсээс төлбөр хийх үйлчилгээний төрлөө сонгон гүйлгээ хийх боломжтой ба и-баримт нь таны бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээгдэнэ.
Та Мост Мони үйлчилгээндээ нэвтэрсний дараа "нэгж авах" цэсээс үүрэн телефоны оператор болон худалдан авах нэгжийн дүнгээ сонгож гүйлгээ хийх боломжтой.
Та Мост Монид нэвтрэн ороод “тохиргоо” цэсээс эрхийн хугацаа сунгах сонголтыг сонгосноор эрхийн хугацааг сунгах боломжтой.
Худалдаа хөгжлийн банкны вэб хаяг болон TDB Online үйлчилгээний байршил цэсээс өөрт ойр байрлах АТМ-ын байршлын мэдээллийг жагсаалтаар болон газрын зураг дээрээс харах боломжтой.
Орлогын АТМ -д нэг удаад 200 дэвсгэрт хүлээн авах боломжтой байна. Жишээ нь: 20,000 төгрөгийн дэвсгэртээр тооцвол 4 сая төгрөг байна.
ХХБ-ны аль ч картаар өдөрт 10 удаа АТМ ашиглах боломжтой байдаг.
Шинээр пин код үүсгэх боломжгүй хуучин кодоо санаж байж солих боломжтой байна.
АТМ дээрээс картыг пин кодоо солиход төлбөргүй байна.
Орлогын АТМ дээр орлого хийх болон шилжүүлэг хийхэд гүйлгээний утга бичих боломжтой.
Та ТиДиБи Онлайн үйлчилгээний “Бэлэн мөнгө авах ” цэсээр нэвтэрч гүйлгээний дүн оруулан гарсан QR кодоо АТМ дээрх бэлэн мөнгө хүлээн авах хэсгийн дээд талд байршуулснаар хүлээн авах боломжтой байна.
АТМ дээрээс үлдэгдэл шалгах цэсийн дэлгэцээр харах сонголтыг сонгосноор төлбөргүйгээр дансны үлдэгдлээ шалгах боломжтой юм.
Банк хоорондын 3 сая төгрөгөөс доош дүнтэй, төгрөгөөс төгрөгийн дансанд шилжүүлсэн гүйлгээ шууд орно. Харин 3 сая төгрөгөөс дээш дүнтэй болон валютын хөрвүүлэгтэй бүх гүйлгээ ажлын өдөр 16:00 цагаас өмнө хийгдсэн бол 2-3 цагийн дараа, 16:00 цагаас хойш хийгдсэн бол дараагийн ажлын өдөр хүлээн авагчийн дансанд орно.
Банк хоорондын валютын хөрвүүлэгтэй гүйлгээ ажлын өдрүүдэд 15:30 цагаас өмнө хийгдсэн бол 2-3 цагийн дараа ордог. Харин ажлын өдрүүдэд 15:30 минутаас хойш болон амралтын өдөр хийгдсэн гүйлгээ нь дараагийн ажлын өдөр дунджаар 10:00-12:30-н хооронд орно.
Хүчин төгөлдөр иргэний үнэмлэх болон хүчинтэй гадаад паспортоор зарлагын гүйлгээ хийнэ. Цахим үнэмлэхний лавлагаа болон жолооны үнэмлэхээр зарлагын гүйлгээ хийх боломжгүй байдаг.
IBAN код гэдэг нь Европын орнуудын банкуудад байдаг код бөгөөд та ХХБ-ны SWIFT код ашиглан гадаад гуйвуулга шилжүүлэх хийх, хүлээн авах боломжтой.
Төрийн сангийн гүйлгээ зөвхөн ажлын өдрүүдэд ажлын цагаар хийгддэг.
Та гадаад гуйвуулга хийх бол хүлээн авагчийн нэр, дансны дугаар, хүлээн авагчийн банкны SWIFT код, банкны хаяг, төлбөрийн зориулалтын мэдээллийг дэлгэрэнгүй, үнэн зөв мэдэж байх шаардлагатай.
Гадаад гуйвуулга ажлын 1-3 хоногт хийгдэнэ.
Хуучирч элэгдсэн, урагдсан, эвлүүлж наасан, элдэв толбо, будагтай, урагдалт, цооролт үүссэн дэвсгэртийг дансанд тушаах буюу солих, бүх төрлийн шилжүүлэг хийхэд 10%-ийн шимтгэлтэй байдаг. Уг шимтгэл нь тухайн гадаад валютыг тухай улс руу нь илгээж, шинэ дэвсгэртээр солиулах зардалд зарцуулагддаг.
Та банкны лавлах 1900-1977 утсаар холбогдон зээлийн төлбөр хийгдсэн эсэхээ тодруулах боломжтой. Эсвэл та TDB Online үйлчилгээнд бүртгэлтэй бол дансны хуулгаа өөрөө шалгаж болно.
Та банкны 1900-1977 лавлах утсаар холбогдон зээлийн үлдэгдлээ шалгуулах боломжтой. Мөн та TDB Online үйлчилгээнд бүртгэлтэй, зээлийн дансаа холбуулсан бол онлайн банкаа ашиглан өөрөө шалгах боломжтой.
Та цалингийн зээлийн талаарх мэдээллийг ХХБ-ны www.tdbm.mn цахим хуудасны иргэдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээний хэсгээс эсвэл банкны лавлах 1900-1977 утсаар мөн дурын салбар, тооцооны төвийн зээлийн ажилтанд хандан авах боломжтой.
Та 6 хувийн хүүтэй орон сууцны зээлийн талаарх мэдээллийг ХХБ-ны www.tdbm.mn цахим хуудасны иргэдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээний хэсгээс эсвэл банкны лавлах 1900-1977 утсаар мөн дурын салбар, тооцооны төвийн зээлийн ажилтанд хандан авах боломжтой.
Болно. Гэхдээ таны орлого нийт зээлийн төлбөрийг төлж хүрэхүйц байх шаардлагатай тул та өөрт ойр байрлах салбар, тооцооны төвд хандан зээлийн хүсэлтээ судлуулаарай.
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандаж хадгаламжийн данснаасаа зарлага гаргах боломжтой.
Та хадгаламжийн дансаа хаалгах бол өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандах хэрэгтэй.
Хадгаламжийн дансанд бэлэн орлого тушаахад ямар нэгэн шимтгэлгүй. Харин хадгаламжийн дансанд шилжүүлгээр буюу бэлэн бусаар орлого ороход орлого хүлээн авч буй данснаас дараах байдлаар суутгана.
Төгрөг |
Шимтгэлгүй |
Ам.доллар |
0.2%(min 0.01 USD) |
Евро |
0.3%(min 0.01 EUR) |
Хятадын юань |
0.1%(min 0.01 CNY) |
Японы иен |
Шимтгэлгүй |
Та өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандан авах боломжтой. Хадгаламжийн дэвтэр шинээр авахад 1000 төгрөг байдаг.
Та хадгаламжийн хугацаа дуусахад үргэлжлүүлэн сунгах, автомат сунгалтын үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтээ өөрт ойр байрлах дурын салбарт хүчин төгөлдөр иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорттой хандан бүртгүүлэх боломжтой.
Мөн та TDB Online үйлчилгээнд бүртгэлтэй бол онлайн банкаараа эсвэл банканд бүртгэлтэй гар утсаараа банкны лавлах 1900-1977 утсаар холбогдон хадгаламжийнхаа хугацааг сунгах боломжтой.
Хэрэв та TDB Online үйлчилгээ ашиглах болон утсаар холбогдох боломжгүй бол банканд бүртгэлтэй цахим шуудан хаягаас лавлах [email protected] цахим шуудангийн хаягт хандан хүсэлт илгээн шийдвэрлүүлэх боломжтой.
Болно. Хадгаламжийн дансандаа хамтран эзэмшигч нэмсэн өдрөөс 14 хоногийн дотор тодорхойлолт авах бол 50,000 төгрөгийн шимтгэлтэй байдаг. Харин 14 хоногоос дээш хугацаагаар хадгаламжийн дансаа хамтран эзэмшиж байгаа бол 4,000 төгрөгийн шимтгэлтэйгээр тодорхойлолт авч болно.
Данс нээлгэсэн салбар, тооцооны төв дээр данс хамтран эзэмшигч бүх харилцагч хамтдаа хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорттой хандаж хамтран эзэмшигчээ хасуулах боломжтой.
Төгрөг, Ам.доллар, Евро, Юанийн хадгаламжийн данснаас бэлэн зарлага гаргахад шимтгэлгүй. Харин Иений хадгаламжийн данснаас бэлэн зарлага гаргахад үнийн дүнгээс 0.3 хувийн шимтгэлтэй байдаг.
Дэлгэрэнгүй гарын авлагатай ЭНД дарж танилцана уу.
TDB Online, Мост Мони, Хаан банк, Төрийн банк, Хас банкны аппликейшнаар уншуулах боломжтой байна. Эдгээр аппликейшны аль нэг таны утсанд байгаа бол өөр нэмэлт аппликейшн суулгах шаардлагагүй.
Иргэн, байгууллагын аль алиныг бүртгүүлэх боломжтой.
Энэ үйлчилгээнд бүртгүүлэхэд сарын гүйлгээний дүн заасан шаардлага тавигдахгүй тул та хүссэн үедээ бүртгүүлээрэй.
Тухайн банкны аппликейшнийг шинэчлээгүй тохиолдолд уншихгүй байгаа тул та худалдан авагчдаа аппликейшнаа шинэчлэхийг зөвлөнө үү.
Төлбөр хүлээн авах данс нь таны данс байгаа бол та санаа зовох зүйлгүй. Харин худалдагчийн утсанд төлбөр хийгдсэн талаар мессэж хүргэгддэг тул утасны дугаарыг солиулах хэрэгтэй. Үүний тулд банкны салбарт хандах, банкны лавлах төвийн 1900-1977 утсаар холбогдох боломжтой. Хэрэв төлбөр хүлээн авах данс нь худалдагчийн данс байгаа бол та банканд хандаж шинээр QR наалт авах шаардлагатай.
Таны дансанд мөнгө орсон талаар мессеж мэдэгдэл ирэх тул та заавал 3G, 4G болон бусад интернэт сүлжээтэй байх шаардлагагүй. Харин худалдан авагч төлбөрөө утасны аппликейшн ашиглаж хийж байгаа тул интернэтэд холбогдсон байна.
Таны дансанд банкнаас хүү тооцож олгосон тохиолдолд хүүгийн орлогын 10%‐тай тэнцэх дүнгээр орлогын татвар төлөгдөнө. Нийт олсон орлогод татвар ногдуулах үүргийг банк хүлээхгүй тул таны дансанд хуримтлагдсан орлогод ямар нэгэн татвар ногдохгүй болно.
Танд мессэж мэдэгдэл очих тул та төлбөрөө бүрэн хүлээн авснаа баталгаажуулсны дараа бараа, бүтээгдэхүүнээ худалдан авагчид өгч явуулах нь зүйтэй. Хэрвээ бараа, бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй, эсвэл солиулах, хэмжээ нь багадсан томдсон гэсэн асуудал үүсвэл та худалдан авагчтай тохиролцоод данснаасаа өөрөө буцаах гүйлгээг хийж өгөх нь тохиромжтой.
Банкнаас шинэ наалтыг үнэ төлбөргүйгээр олгох бөгөөд та 1900-1977 дугаараар холбогдож, дуудлага өгөх боломжтой. QR кодын ард таны данс байгаа тул гуравдагч этгээд буруугаар ашиглах боломжгүй юм.
Дансны дугаар андуурах, буруу зөрүү бичих асуудлыг арилгаж өгснөөрөө давуу талтай. Мөн үнийн дүнгээс үл хамааран таны утсанд мессэж мэдэгдэл илгээгдэнэ.
Мөнгө хүлээн авагч буюу таны хувьд шимтгэл төлөхгүй.
Төлбөр тооцоо төгрөгөөр хийгдэх тул ханшийн алдагдал үүсэхээс сэргийлж, төгрөгийн данс нээлгэн холбуулах нь танд ашигтай. Данс нээх, карт захиалах, TDB Online үйлчилгээнд холбоход шимтгэлгүй болно.
ХХБ‐ны данснаас шилжүүлэхэд дүнгийн хязгаарлалт байхгүй (TDB Online үйлчилгээний хувьд өдрийн лимит 10.0 сая ‐ 50.0 сая, Мост Мони үйлчилгээний хувьд нэг удаагийн гүйлгээний лимит 2.0 сая төгрөг, өдрийн лимит 5.0 – 10.0 сая төгрөг байна). Бусад банкнаас орж ирэх гүйлгээнд 1.0 сая төгрөгийн гүйлгээ тэр даруйдаа орж ирэх бөгөөд түүнээс давсан дүнд 2‐3 цагийн хүлээлттэй (16:00 цагаас хойш бол дараачийн ажлын өдөр дансанд орж ирнэ).
Үйлчилгээний цэг бүрдээ QR код авна, бүртгүүлэх данс нь нэг, эсвэл тусдаа байхыг таны сонголтоор тохируулах боломжтой.
Банкаар буцаалт хийлгэх боломжгүй байгаа тул худалдагч, худалдан авагч хоорондоо тохиролцон дансаар шилжүүлэг хийх, эсвэл бэлэн мөнгөөр буцаах боломжтой.
Мессэж мэдэгдэл 10‐15 секундийн хугацаанд хүргэгдэх тохиргоотой боловч сүлжээний саатал, үүрэн операторын үйл ажиллагаанаас шалтгаалан утсанд очихгүй бол шилжүүлэгчийн данснаас хасагдсан эсэх, таны данс руу зааж хасагдсан эсэхийг шалгаж баталгаажуулах боломжтой.
Үйлчилгээ маань гар утасны аппликейшнд суурилж байгаа тул тухайн гар утас болон аппликейшнд нэвтрэхэд хэрэглэдэг нууцлал (хурууны хээ, нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үг зэрэг)‐ын хүрээнд нууцлал нь үйлчилнэ
Та манай лавлах төвийн 1900-1977 утсаар холбогдож, салбарт хүсэлтээ хуваарилуулах боломжтой. Бид ажлын 3 хоногт очиж үйлчилгээ үзүүлнэ. Та бичиг баримтаа бүрдүүлэн бүртгүүлэх бэлэн байдлыг хангасан байна уу.
АНХААРАХ
АНХААРАХ