Skip to main content
cor

Тоног төхөөрөмжийн зээл

Та тоног төхөөрөмж худалдан авах гэж байгаа бол бид танд хамгийн таатай нөхцөлийг санал болгож байна.

Хүү, шимтгэл

Зээлийн нөхцөл

Зээлийн хэмжээ

Тоног төхөөрөмжийн үнийн дүнгийн 70% буюу хамгийн багадаа 50-н сая ₮, түүнтэй тэнцэх валют хүртэл


Зээлийн хүү

Төгрөг

1.50-1.90% (Сарын)

Ам.доллар

1.30-1.70%(Сарын)

Зээлийн хугацаа

60 сар хүртэл

Зээлийн шимтгэл

0.5% (Зээлийн хэмжээ 5.0 тэрбум ₮-с дээш 0.3%)

Урьдчилгаа төлбөр

Хамгийн багадаа 30%

Барьцаа

Зээлээр санхүүжүүлэх тоног төхөөрөмж (шаардлагатай тохиолдолд нэмэлт барьцаа шаардана)

Даатгал

Зээлээр санхүүжүүлэх тоног төхөөрөмж, машин механизмыг эд хөрөнгийн даатгалд хамруулсан байх

Тавигдах шаардлага
  • Зээлээр санхүүжүүлж буй тоног төхөөрөмж нь биет байдлын болон техникийн ямар нэгэн доголдолгүй, эрхийн зөрчилгүй

  • Зээлийн гэрээ байгуулах өдрийн байдлаар шинэ, эсхүл тухайн тоног төхөөрөмжийн нийт ашиглалтын хугацаа (тоног төхөөрөмжийг элэгдүүлэх хугацаа)-ны 1/3 (гуравны нэг)-ээс ихгүй хугацаанд ашиглагдсан байх шаардлага хангасан нь холбогдох баримтаар нотлогдож байх

  • Зээлээр санхүүжүүлэх гэж буй тоног төхөөрөмж нь худалдах, худалдан авах, ашиглах, эзэмших, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд шаардагдах зөвшөөрөл, гэрчилгээ, холбогдох бичиг баримтуудыг бүрэн хангасан байх

  • Нийтлэг хэрэглэгддэг, зах зээлд түргэн борлогдох боломжтой байх

  • Тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулах, үйл ажиллагаанд нэвтрүүлэх хүртэлх хугацаа зээлийн санхүүжилтээс хойш 6 – н сараас хэтрэхгүй байна

  • Банкнаас тавигдах бусад шаардлагууд

Бүрдүүлэх бичиг, баримт

Байгууллага:

  • Зээлийн хүсэлт- Байгууллага (маягт-069), санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн мэдээлэл (маягт-070)
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Компаний дүрэм
  • Зээл авах, компаний үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавихыг зөвшөөрсөн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол (ТУЗ)
  • Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, лиценз
  • Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, шаардлагатай бол итгэмжлэл (эх хувь)
  • Бизнесийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцлүүд
  • Орлого, зардал, өглөг, авлага, санхүүжилтийг нотлох анхан шатны баримтууд
  • Байгаль, орчин нийгмийн хариуцлагатай холбоотой баримт, материал
  • Зээлийн зарцуулалттай холбоотой бичиг баримтууд
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд

Тоног төхөөрөмжийн хувьд:

  • Худалдах, худалдан авах гэрээ эсвэл нэхэмжлэх
  • Тоног төхөөрөмжийн тодорхойлолт
  • Тоног төхөөрөмжийн хүчин чадал, чанар байдлын мэдээлэл
  • Хуучин ашигладаг байсан хөдлөх тоног төхөөрөмж, техник, машин механизмын хувьд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй бол гэрчилгээний хуулбар
  • Суурилагдсан болон үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн хувьд техникийн пасспорт эсвэл үйлдвэрлэлийн гэрчилгээтэй бол хуулбар
  • Гадаадаас орж ирсэн болон шинэ тоног төхөөрөмжийн хувьд гаалийн баримт бичиг