Худалдаа, хөгжлийн банк ХХК нь Монгол улсын ууган банкны хувьд салбартаа анхдагч, бусдадаа үлгэрлэгч байхыг бид зорьдог. Цоо шинэ, анхдагч, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 30 жилийн турш манлайлсаар ирсэн нь манай банкны бахархал юм.
ХХБанк нь эргэлзээгүй Монгол улсын банк, санхүүгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг ба зах зээлдээ шинийг санаачлагч, тэргүүлэгч байхыг эрмэлздэг.
Монгол улсын Шилдэг байгууллагын банк:
Иргэдийн зах зээлд шинийг санаачлагч банк:
Олон улсад Монгол улсын нэр хүндийг өргөгч банк:
Moody’s rating on TDB
Урт хугацааны татан төвлөрүүлсэн хөрөнгө (дотоодын валют)
|
B2 |
Урт хугацааны татан төвлөрүүлсэн хөрөнгө (гадаадын валют) |
B3 |
Үнэт цаас гаргагч байгууллагын үнэлгээ |
B3 |
Үнэт цаасны үнэлгээ |
(P) B3 |
Хэтийн төлөв |
Тогтвортой |
Standard & Poor’s ratings on TDB
Зээлжих зэрэглэлийн үнэлгээ
|
B/тогтвортой/B |
Үнэт цаасны үнэлгээ
|
B |
Хэтийн төлөв |
Тогтвортой |
Эрхэм зорилго
Бид харилцагчдадаа хүсэл, тэмүүлэлдээ хүрэхэд нь зориулж, хүлээлтээс нь давсан санхүүгийн цогц үйлчилгээг дэвшилтэт технологиор хүргэнэ.
Алсын хараа
Хөгжиж буй Монголын дэвшил бүхнийг манлайлагч банк байна.
2019 оны эцсийн байдлаар банкны нийт актив 8,116 тэрбум төгрөгт хүрсэн ба өөрийн хөрөнгө 1,017 тэрбум төгрөгт хүрлээ. 2016 онд 56.1 тэрбум, 2017 онд 73.6 тэрбум, 2018 онд 44.4 тэрбум төгрөг, 2019 онд 68.9 тэрбум төгрөг байсан бол 2020 оны эцсийн байдлаар 20.9 тэрбум төгрөг байна.
Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож буй энэ онд бид олон улсын нэр хүнд бүхий шагналыг хүртсээр байна. Бид Global Finance сэтгүүлээс Монгол Улсын ШИЛДЭГ САБ-КАСТОДИАН БАНК шагналыг 2 дахь удаагаа дараалан хүртлээ.
Энэхүү шагналыг олгохдоо олон улсын үнэлгээний зарчмын дагуу үнэт цаасны зах зээлд тухайн банкны кастодиан үйлчилгээнд гаргасан амжилтууд, үйлчилгээний чанар, эрсдэлийн удирдлагын зөв менежмент болон харилцагчдын сэтгэл хангамжийн түвшинг тус тус үнэлэн шалгаруулдаг олон улсын нэр хүнд бүхий шагнал юм.
Ази, Номхон далайн бүс дэх эдийн засаг, банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Asia Money сэтгүүл Худалдаа, хөгжлийн банкийг 2019 оны “Монгол Улсын Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулалтын Банк” мөн “Монгол Улсын Шилдэг Хувийн Банк”-аар тус тус 5 дахь жилдээ дараалан шалгарууллаа.
Өнгөрсөн хагас жарны хугацаанд бидэнд итгэл хүлээлгэн, үргэлж дэмжин ажилласан Бизнесийн түншүүд, харилцагч байгууллагууд, ХҮНДЭТ харилцагчид Та бүхэндээ халуун талархал илэрхийлье.
Ази, Номхон далайн бүс дэх эдийн засаг, банк санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг Asia Money сэтгүүл Худалдаа, хөгжлийн банкийг 2019 оны “Монгол Улсын Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулалтын Банк” мөн “Монгол Улсын Шилдэг Хувийн Банк”-аар тус тус 5 дахь жилдээ дараалан шалгарууллаа.
Өнгөрсөн хагас жарны хугацаанд бидэнд итгэл хүлээлгэн, үргэлж дэмжин ажилласан Бизнесийн түншүүд, харилцагч байгууллагууд, ХҮНДЭТ харилцагчид Та бүхэндээ халуун талархал илэрхийлье.
ХХБанкны нийт хувьцааны 64.0013 хувийг Globull Investment & Development PTE.Ltd (Globull), 31.2489 хувийг United Banking Corporation LLC (UBC), 3.2839 хувийг GS Mongolia Investments Limited (Goldman Sachs), 1.4659 хувийг хувь хүмүүс иргэд эзэмшдэг.
Р.Коппа
ТУЗ-ийн дарга
ХХБанкны ТУЗ-ийн бүрэлдэхүүн: Р.Коппа (Chairman), Д.Эрдэнэбилэг (Director), Д.Хүрэлбаатар (Director), Д.Янжмаа (Director), Ж.Болормаа (Independent Director), Ж.Дэлгэрсайхан (Independent Director).
О.Орхон
Гүйцэтгэх захирал
Р.Вүүд
Ерөнхийлөгч
О.Банзрагч
Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч
А.Энхмэнд
Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч
Ч.Солонго
Гүйцэтгэх захирлын орлогч
Д.Нямрэнцэн
Гүйцэтгэх захирлын орлогч
С.Баатар
Гүйцэтгэх захирлын орлогч
Ц.Ганбаяр
Гүйцэтгэх захирлын орлогч
Л.Гантөмөр
Гүйцэтгэх захирлын орлогч
П.Мөнхнаст
Гүйцэтгэх захирлын орлогч