Мөнгөн дүн | Гүйлгээ дамжих горим | |
---|---|---|
Бага дүнтэй гүйлгээ | 5,000,000.00₮ буюу түүнээс доош дүнтэй | Бодит цагийн горимд буюу 7 хоногийн 24 цагийн турш төлбөр тооцоог дамжуулна. |
Их дүнтэй гүйлгээ | 5,000,000.01₮-с дээш дүнтэй | Ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд төлбөр тооцоог дамжуулна. |
Шимтгэл
Төрийн сан банк руу бэлэн тушааж ₮ шилжүүлэх | 1,000₮ | |
Дотоодын банк руу бэлэн тушааж ₮ шилжүүлэх (max 3,000,000.00₮) | 2,000₮ | |
Дотоодын банк руу бэлэн бусаар ₮ шилжүүлэх | 5,000,000.00₮ буюу түүнээс доош дүнтэй | 200₮ |
5,000,000.01₮-с дээш дүнтэй | 400₮ | |
Дотоодын арилжааны банк руу бэлэн бусаар валют шилжүүлэх | 3,000₮, эсвэл түүнтэй тэнцэх валют | |
Шилжүүлгийн мэдээлэл буруу шалтгаанаар буцаж ирсэн банк хоорондын гүйлгээг дахин шилжүүлэхэд дээрх шимтгэлийг авна. |
Анхаарах зүйлс:
Банк хоорондын бага дүнтэй гүйлгээ картын дугаараар шилжих боломжгүй.
Их дүнтэй гүйлгээ 16:00 цагаас хойш хийгдсэн тохиолдолд дараагийн ажлын өдрийн өглөө дамжина.
Дотоодын банк хооронд гүйлгээ хийхийн тулд хүлээн авагчийн нэр, дансны дугаар болон дансны валютыг сайтар тодруулах.
Онлайн банкны үйлчилгээг ашиглан банк хоорондын гүйлгээ хийхдээ хүлээн авагчийн банкийг зөв сонгох.
“Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-д заасны дагуу бараа, ажил, үйлчилгээний төлбөрийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөгөөр гүйцэтгэх болсон тул харилцагч Та бүхэн хуульд нийцэх гадаад валютын шилжүүлэг хийх бол Банкны салбарт хандана уу.
Валют хөрвүүлж хийсэн гүйлгээ, нэр данс, дансны валют зөрүүтэй болон бусад шалтгааны улмаас хүлээн авагч банкнаас буцаагдсан тохиолдолд шилжүүлэг буцаж ирсэн өдрийн банкны нийтэд зарласан ханшаар хөрвөж төлбөр шилжүүлэгчийн дансанд орно.
Төлбөрийн мэдээлэл буруу, дутуу бичигдсэнээс үүдэлтэй аливаа зардлыг төлбөр шилжүүлэгч хариуцна.