Худалдаа Хөгжлийн Банк хоёр дахь жилдээ Хуримтлалтай Монгол урамшуулалт аяныг зарласан билээ. Энэ жилийн аян 2021 оны 10-р сарын 14-ий өдрөөс 2022 оны 1-р сарын 13-г хүртэл 3 сар үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн Ням гаригт супер урамшууллын эзнээ тодрууллаа.
Хуримтлалтай Монгол аян 7 хоног бүр Туркруу аялах эрхээр 1 хүн, 1сая төгрөгийн хадгаламжийн эрхээр 1 хүн мөн 500мянган төгрөгийн хадгаламжийн эрхээр 10 хүнийг урамшуулж байсан юм. Аяны төгсгөлд буюу өнгөрсөн Ням гаригт супер урамшуулал болох 1 өрөө байрны эзнийг Боловсрол телевизээр тодрууллаа. Урамшууллын эзэн маань Яармаг дахь Хурд Группийн барьсан Нисэх Гарден Хотхонд 1 өрөө байртай болж түлхүүрээ гардан авлаа.
1 өрөө байрны эзэн Д.Жамсран:
Байр хожсон гэхээр үнэхээр баярлалаа, бас гэнэтийн мэдээ байлаа. Би 5 жилийн өмнөөс ХХБ-ны харилцагч болсон. Ийм аян явагдаж байгааг сонсоод өнгөрсөн оны 10-р сард хадгаламждаа мөнгө хийсэн. Бас хүүхдийнхээ хадгаламжинд ч мөнгө шилжүүлсэн. Гэхдээ байр хожно гэж үнэндээ бодоогүй, тохирол нь шударга сайхан болдог юм байна. Тэгээд өнөөдөр урамшууллын эзэн болсонд маш их баяртай байна. ХХБ-ны хамт олондоо баярлалаа, Цаашдын ажилд нь амжилт хүсье.
ХХБ-ны Гүйцэтгэх Захирлын Орлогч П.Мөнхнаст:
Манай банк Хуримтлалтай Монголыг бүтээцгээе уриатайгаар энэхүү аяныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Бид нийт Монголчуудынхаа хуримтлах зуршлыг дэмжих, хуримтлалын ач тусыг харилцагчдадаа мэдрүүлэх зорилготой энэхүү аяныг зохион байгуулсан юм. Бид 6-с дээш сарын хугацаатай хадгаламждаа нэмсэн 100,000 төгрөг тутамд, мөн шинээр нээсэн эсвэл хугацаа сунгасан 100,000 төгрөг тутам 1 ширхэг урамшууллын эрх олгож байсан. Энэ жилийн хувьд бид анх удаа супер шагналд байр өгч байгаагаар онцлогтой байлаа. 3 сар үргэлжилсэн энэхүү аянд нийт 157 азтай харилцагч урамшууллын эзэд болсон ба хамгийн залуу азтан нь 2 настай байсан бол хамгийн ахмад нь 80 настай буурал байжээ. Энэ жилийн Хуримтлалтай Аянд оролцсон нийт 182,000 харилцагч нартаа талархсанаа илэрхийлье.
Худалдаа Хөгжлийн Банк
ХУРИМТЛАЛТАЙ МОНГОЛЫГ БҮТЭЭЦГЭЭЕ